Гоо сайхан эрчүүдийг аварна! Цуврал-2
2020 оны 4 сарын 29

Давхраатай алаг нүд, жирвийсэн тод хар хөмсөг, монхор шулуун хамар л манай эрчүүдэд хамгаас чухал асуудал болж гэнэ. Тэдэнд энэ улс орны асуудал, ар гэр, амьдрал чухал биш бололтой. Ер нь гоо сайхан ертөнцийг биш эрчүүдийг аврах үүрэгтэй болсон юм биш үү. Ямартай ч косметик эрчүүдийн цуваа аварга бөх, ардын төлөөлөгч, компанийн захирал гэх зэргээр хүчээ авчээ.

 

Олон эхнэртэй хүн оромгор нүдтэй болохгүй бол..

Арай ч бүдүүн баргийн бөх хүн тэгэхгүй дээ гэсэн монголчуудын уламжлалт идеалыг эвдсэн хүн бол А.Сүхбат. Эхнэрүүдийнхээ тоогоор бол энэ цагийн Дон Жуан эрчүүдийг магнайлах амжилт түүнийх. Байтлаа УИХ-д хүртэл залраад авсан. Түүний амьдралдаа хийсэн сонин содон сонголтуудтайгаа зэрэгцэн өөртөө хийсэн нэг өөрчлөлт бол косметик хагалгаа. Нэг л өдөр ормойсон алаг нүдтэй болсон тэрээр удаа ч үгүй Их хурлын сонгуульд хүч үзсэн билээ.

Мисс эхнэрийн сурталчилгааны face

Хөвсгөлийн хөх тайгад хүн болсон гэхэд Л.Гүндалай цайвар арьс, нүдэнд дулаахан төрхөөрөө гайгүй харчуудын нэгэнд тооцогдоно. Гэвч эрийг нас, уулыг цас дарахаас өмнө амжиж нүүрэндээ мэс хүргэсэн нь цаанаа бизнесийн давхар зорилготой байсан гэдэг. Түүний гэргий мисс Л.Аззаяа сүүлийн үест гоо сайхны салбарт бизнес эрхэлж байгаа бөгөөд туршилтын туулайнуудынх нь нэгээр нөхөр Л.Гүндалай сонгогдож, арьсаа татуулан, зовхио татуулсан аж.

Нуугаад нуугаад нэмэргүй

Залуу эхнэр, шинэ зовхиор амьдралдаа өөрчлөлт хийсэн дараагийн эр бол сайд Ч.Улаан. Уяач, улс төрч тэрээр мөн л анхны эхнэрээсээ салж шинэ эхнэр авсныхаа дараа зовхио татуулсан байдаг. Хамгийн сонирхолтой нь тэрээр энэ өөрчлөлтөө ихэд нууцалсан хэдий ч ангийнх нь хөвгүүд хэдэн хослол сэлгэж өмсдгийг нь хүртэл анддаггүй эмэгтэй гишүүдийн харцнаас мултарч чадалгүй нууцаа дэлгэсэн гэдэг. 

Эх сурвалж: Гранд сэтгүүл

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 22:16
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 06-02 22:56
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 22:59
    Retweet (0)
  • 06-02 22:52
    Retweet (0)