Цахим спортын Загалмайлсан эх
2020 оны 4 сарын 24

Юнрэн Ариунзаяат хэмээх энэ сонирхолтой эмэгтэй өдгөө 55насыг зооглосон хэрнээ хүсэл сонирхолоо олж  “Цахим Спорт” гэх бидний мэддэгээр ПС  тоглоомыг  шимтэн дурлаж судалдаг нэгэн.  Угтаа Англи, Орос хэлний багш мэргэжилтэй одоогоор Америкийн нэгдэсэн улсын Лос –Анджелес хотод амьдарч байгаа. Гайхалтай нь тэрээр залуусын л сонирхдог гэгддэг цахим спортын ертөнцийг уйгагүй нэгжиж, Монгол болон дэлхийн Цахим Спортын талаар өнгөрсөн ба ирээдүйг бүгдийг судлаж, Оюуны Спорт гээчийг олон нийтэд таниулах гэж хичээсээр. Тэрээр 2018 онд Esportsnews.mn сайтыг үүсгэн байгуулж Монголд төдийгүй дэлхий дахинаа болж буй цахим спортын мэдээ мэдээллийг орчуулан оруулж уншигч олон болон тамирчдад, сонирхогчиддоо хүргэж буй.

Хэдийгээр өөрөө тоглодоггүй ч маш сайн хөгжөөн дэмжигч, хөгжүүлэгч нь болж, Цахим Спортын тамирчдын дунд “Загалмайлсан Эх” гэсэн алдартай болоод байна. Залуус голдуу тоглодог, буу шидэм болсон тоглоом байдаг гэсэн ойлголттой, эцэг эхчүүдийн ихэнх нь үр хүүхдийг нь буруу замаар будаа тээлгэж “донтуулж” байгаа гэсэн Айдастай энэ салбарыг ийм сайн талаас нь бусдад ойлгуулна гэдэг нөр их хөдөлмөр.Цахим тоглоомны“Загалмайлсан Эх” маань монголчууд бага багаар ч гэсэндээ цахим спортод амжилт гаргаж байгаад ихэд олзуурхан энэ чиглэлд дурлан сонирхож судлаж байгаа гэдгээ фэйсбүүк хуудсаараа тунхаглан зарласаар. 2019онд цахим спортын сургалтанд хичээнгүйлэн сууж унаж бүдрэсэн ч шантралгүй давтан шалтгалт өгч “The Business of Esports”гэсэн зэрэгтэй амжилттай төгсөж Сертификатаа гардан авсан байна. Цахим спорт нь мэргэжил хэмээн хүлээн зөвшөөрөгдөж, санхүүгийн хувьд хангалттай орлого олж болохоор зах зээл нэгэнт бий болоод байгаа билээ. Тэгэхээр цахим тоглоомны “Загалмайлсан Эх”-ийн хүсэл биелж, Монгол залуус дэлхийд нэрээ дуурсгах болтугай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • 06-02 20:33
    Retweet (12)
  • Retweet (8)
  • 06-02 14:06
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 06-02 20:53
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 21:34
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-02 20:57
    Retweet (3)
  • Retweet (3)