Амжилт дагуулсан 2 дахь гэрлэлтүүд ба Эксүүдийг сонжихуй
2020 оны 4 сарын 24

Хүний амьдралд ажлаас гарах, гэр бүлээсээ салах хоёр шиг хүнд бэрх зүйл байдаггүй гэх. Үүний хэцүүг зөвхөн салж үзсэн, урдах хойдох амьдрал үзсэн улс л ойлгох биз ээ. Ихэнх салалт араасаа олиггүй үр дагавар дагуулдаг бол цөөхөн тохилдолд 2 дахь гэрлэлт амжилт дагуулах нь бий. Үүнд нас, туршлага, мөнхүү хувь төөрөг нөлөөлдөг биз ээ. Бид энэ дугаартаа шинэ залуу үеийнхнээс амжилт дагуулсан 2 дахь гэрлэлтийн эздийг онцоллоо. Зарим нь ч гэрлэж амжаагүй ч гэрлэхийн наагуур хамтын романс хэлхэж явсан хосууд энд багтана. Гол нь фото зураг. Түүх өгүүлэх, манай архивт байх зургууд дээр үндэслэн эксүүд хийгээд эдүгээ цагийг харьцуулан сонжицгооё.

Н.ЦЭЛМҮҮН-Д.ЦОЛМОН-Б.БАТТҮШИГ

Монголын тэргүүн баяны ганц охин Н.Цэлмүүн анхны амьдралаа 400 саяын өртөгтэй хуримлан, эхлүүлж байв. 2003 оны явдал л даа. Нисдэг тэрэг, нижгэр машины цуваагаар Улаанбаатараас гарсан зочид Хэрлэнгийн хөдөө арал, МАК-ийн эдлэнд хүрч очин хөлгүй хуриманд оролцож байв. Хүргэн хүүгийн нэр Д.Цолмон. 20-р зууны нэрт романч Ч.Лодойдамбын зээ хүү.

Н.Цэлмүүний анхны нөхөр Д.Цолмон

Гэвч хосуудын амьдрал дөрвөн жилийн дараа салалтаар өндөрлөсөн. Нөхрөөсөө нэг хүүтэй салсан шарк гүнж дараагийн гэрлэлтээрээ ёстой шарк “агнасан”нь Сү.Батболдын ууган хүү Б.Баттүшиг. Насны зөрүүтэй хосууд өнгөрсөн онд “Тэрэлж”-ийг донсолгосон нижгэр хуримыг төрийн тусгай хамгаалалтан дор хийсэн. Удахгүй үрийн зулай үнэрлэсэн хосууд Монголын хамгийн чинээлэг, зиндаархуу гэр бүлээр нэрлэгдэж байна.

Ч.ДЭЛГЭРЦЭЦЭГ- САХА МИЯНАТАН-МАРК БЕЙЛИ

Гүндүүгүй сайхан эр гэдэг шиг хаа очиж үргэлж өөрийнхөөрөө байдаг бүсгүй бол хийлч Дээгий. Монгол эрчүүдийн түрийвчний хэмжээ надад гологдоно гэж хээвнэг бодож санаснаа илэрхийлдэг эрс шулуухан бүсгүй. Тиймдээ ч монгол эртэй нэр холбогдсон түүх түүнд байдаггүй биз. Хийлч бүсгүйн анхны нөхөр нь өөрөөс нь 30 ах гэж тухайн үедээ л хэл амны бай болж байсан Саха Миянатан гэх энэтхэг эр. Хосууд дундаасаа нэг хүүтэй ч эцэст нь хоёр тийш болсон.

Дээгийгийн дараагийн сонголт нь “Лейтон” уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли гэх америк эр. Уул уурхайн салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай, хүмүүнлэг үйлс, олон нийтийн дорвитой үйл ажиллагаа явуулдаг гэдгээрээ олонд танигдсан Марк Бэйли сүйт бүсгүйдээ нижгэр сайхан хуримаар бэлэг барьж байсан ч хийлч бүсгүй нөхөртөө гол бэлгээ одоогоор бариагүй л байна. Магад монгол эрчүүд хоншооргүй гэж үздэг шигээ хүүхдэд яарах хэрэггүй гэж хийлч маань үздэг байж болох. Тэр бол Ч.Дэлгэрцэцэг шүү дээ.

Ч.УНДРАЛ-Б.БААТАР-Д.ДАВААДОРЖ

“Hero” Баатар, түүний эхнэр Ч.Ундрал “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин нарын гурвалжин, дөрвөлжин хэрүүл тухайн үедээ л олныг шуугиулж, сүрийг бадруулж байв. Мэдээж төгсгөл нь салалт байсан. Гэвч Б.Баатарын эхнэр, хүүхдийн золиостой ирсэн П.Анужин түүнд хань болоогүй нь харамсмаар ч юм шиг. П.Анужин Э.Нандинзүрхийг илүүд үзэж, Б.Баатар буурин дээрээ үлдэж байв. Эцэст нь эр хүн байна даа, Б.Баатар маань “Торгоны зам”-ын Гантөмөрийн айлд өргөгдсөн охин Дэлгэрмаатай сууж охинтой болсон.

Харин Ч.Ундрал ёстой санаанд оромгүй жаатай сонголт хийсэн нь “Хит”-ийн Давааням агсаны хүү Даваадоржтой сууж, дундаасаа охин төрүүлсэн. Жаатай гэдэг нь Даваадорж хүргэн маань гэргийгээсээ 10-аад насны дүү хархүү. Насны зөрүүтэй гэрлэлт бол эгчмэд эмэгтэйн хувьд риск өндөртэй гэдгээрээ жаатай алхам юм.


 

Г.АНХБАЯР-Б.МИШЭЭЛ-А.ДӨЛГӨӨН

Урлагийн сайхан хосуудын нэг гэгдэж байсан жүжигчин Г.Анхбаяр, Б.Мишээл нар хайр дурлалдаа цэг тавиад өдгөө тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй. Нэгэн үе хайр дурлалдаа шатаж явсан хоёр олны хэл амнаас болов уу, насны зөрүүгээс болов уу, төд удалгүй хоёр тийш болсон. Үерхэлдээ цэг тавиад удаагүй байсан Б.Мишээл хэсэг хугацааны дараа гэнэтхэн үеийн залуутай үерхэж буйгаа зарлаад тэр даруй хуримласан. Харамсалтай нь энэ жил тэрээр ганц бие ээж гэдгээ зарласан.


Харин Г.Анхбаярын тухайд карьер хөөж, шаргуу ажилласны эцэст MSC-ийн Ж.Оджаргалын нагац дүү А.Дөлгөөнтэй гэрлэж, том үсрэлт хийсэн. “Монгол HD” телевизийн ач буянаар сайн хөтлөгч болохоо, юу чаддагаа батлан харуулсан Г.Анхбаярын хувьд А.Дөлгөөн бол супер сонголт гэж байгаа.

                                                               Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • Retweet (8)
  • 06-02 14:06
    Retweet (8)
  • 06-02 21:34
    Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 06-02 20:53
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-02 20:57
    Retweet (3)
  • Retweet (2)