Тютю  даашинзны хуулбар хүүхнүүдийн дунд  давалгаа үүсгэж байна
2020 оны 4 сарын 23

Газар шүргэн сунасан урт дэрвэгэр хормойтой, гоёмсог гэж жигтэйхэн энэ даашинз Италийн дизайнер Жамбаттиста Валлигийн ур ухаанаар бүтсэн эд. 2017 оны Haute Couture цуглуулгад нь багтсан, 5000 орчим ам.долларын үнэтэй. Дэлхийд нэр алдар нь түгсэн фэйшн блоггер Кьярра Ферраньи, дуучин Женнифер Лопез, модель Кендалл Женнер гээд хорвоогийн сайхан бүсгүйчүүд Каннын кино наадам, шинэ киноныхоо нээлт, тусгай зураг авалт зэрэг тунчиг онцгой арга хэмжээнд уг даашинзыг сонгон өмссөн нь бий.

Харин саяхнаас сошиалд нэлээд идэвхтэй монгол бүсгүйчүүд энэ даашинзаар ээлж дараалан гангарав. Мэдээж дизайнерийн загварыг дуурайсан хувилбар. Жамбаттиста Валлигийн загвараас санаа авч, өөр өөрсдийнхөө хувилбараар өмсчээ.

Монголын цөөн хэдэн эмэгтэй DJ нарын нэг, влоггер, фото модель, фэйшн дизайнер гээд тодотгол ихтэй Уна ноднин төрсөн өдөртөө зориулж ийм даашинзтай зураг авалт хийлгэж байсан. Харин саяхан комедиан Н.Амаржингийн гэргий Г.Танан хуримынхаа тусгай арга хэмжээнд ижилхэн даашинз сонгосон байв. Сүүлд тэгвэл жүжигчин Б.Янжиндулам хоцорсонгүй. Өнгөрсөн сард тохиосон өдрөөрөө мөн л тютю ягаан даашинзтай гарч ирэв. Тансаг чамин засалтай төрсөн өдрийн үдэшлэгт нь хотын хамаг гангачуул цуглаж партидсан гэнэ лээ.  Т.Ариунаа тоглолтынхоо үеээр мөн тютю даашинзаар гоёсон харагдана билээ. Тэрээр ягаанаас татгалзаж ногоон өнгөөр бусдаасаа ялгарчээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (13)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (2)
  • 06-02 22:16
    Retweet (2)
  • 06-02 23:07
    Retweet (1)
  • 06-02 23:05
    Retweet (1)
  • 06-02 22:56
    Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 23:16
    Retweet (0)
  • 06-02 23:15
    Retweet (0)
  • 06-02 23:05
    Retweet (0)
  • 06-02 23:05
    Retweet (0)