Давхраа Б.Баттөмөр
2020 оны 4 сарын 23

 

Парламентын харчууд косметик мэс засалд дурлах эхлэлийг М.Энхсайхан тавьж байсан гэж болно. Тэрээр зовхи нь унжсанаас давхраа оёулах  мэс ажилбарт орж байсан гэдэг. Одоо бол энэ давалгаанд олон түшээд нэгдсэн. Тэдний отгон нь одоогоор эрхэм гишүүн Б.Баттөмөр юм уу даа. Тэрээр 2016 оны сонгуулийн өмнөхөн гоо сайхандаа анхаарч, гойд эргэлдсэн нүдтэн болсон нь энэ. Нүдэндээ давхраа оёулах нь бүү хэл нүүрээ угаахдаа ч хойрго эрчүүдтэй Монголчуудын хувьд ийм соёл эвэртэй туулай үзсэн мэт соньхон хэвээр. Ядаж байхад манай гишүүний давхраа арай өргөн, арай  л торомгор хийгдсэн бололтой, ормойж, тормойгоод онцгой гэж жигтэйхэн. Уг нь сайн эмнэлэг, сайн эмчид гайгүй үнэ төлөөд ёндоотойхон шиг хийлгэчихвэл давхраа оёулсан гэх ул мөргүй энэ ажилбарыг хийдэг болсон цаг. Тэгж зөвлөх хүн мань хүнд олдоогүй юм бол уу даа. Бусдаар бол Б.Баттөмөр гишүүн чинь “Тэс петролиум”-ын үүсгэн байгуулагчаас гадна ГЕГ-ын дэд дарга, татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан түрийвч түнтгэр эрхэм шүү дээ.

                                          Эх Сурвалж: Гранд Сэтгүүл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (22)
  • Retweet (16)
  • Retweet (12)
  • 06-02 20:33
    Retweet (12)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 06-02 20:53
    Retweet (5)
  • 06-02 20:15
    Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 06-02 20:57
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)