Өнгөрсөн жилийн “Cinema Awards”-ийн торгон агшин
2020 оны 4 сарын 14

Монголын кино урлагийн шилдэг уран бүтээл шалгаруулах Монголын Оскар буюу “Cinema Awards-2019” ёслолын ажиллагаа жил бүрийн хавар шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай. Өнгөрсөн удаагийн “Cinema Awards” наадмыг “Холливуд Монголд” олон улсын анхдугаар кино наадмын хүрээнд Холливүүдийн алдарт кино найруулагч, зураглаач, нэрт жүжигчид шүүж, шагнал гардуулсан юм.

Үйл ажиллагааг зохион байгуулж буй багаас нийт 15 номинаци шалгаруулж, энэ номинациудад продакшн тус бүр тав таван номинацид хүнээ өрсөлдүүлэх эрх олгосон бөгөөд үүнээс “Cinema awards-2019” наадмын шилдгийн шилдэг бүтээлээр МУГЖ О.Бат-Өлзийгийн зохиол, түүний хүү Б.Тамир нарын хамтын бүтээл “Байтаг Богд” уран сайхны кино шалгарч, 100 сая төгрөгийн эзэд болсон.

Наадмын үеэр “Фантастик” продакшны хамт олон “Байтаг Богд”, “Зүрхний хилэн” киногоороо:

-Шилдэг бүтээл-“Байтаг Богд”
-Шилдэг
найруулагч- “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир
-Шилдэг
зураглаач -Ц.Амартүвшин /Amry F studio/
-Шилдэг
эрэгтэй гол дүр-“Фантастик” продакшны жүжигчин М.Баярбат

“Байтаг богд” бүтээлийг “Фантастик” продакшны уран бүтээлчид эх орон, xил xязгаарын үнэ цэнэ, эрэлхэг Монгол хилчдийн тэсвэр, тэвчээр, зориг хатуужлыг харуулсан Баруун хилийн тулгаралт байлдааны 70 жилийн ойд зориулан бүтээсэн юм. Ингээд "Cinema Awards" наадмын фот агшинг сонирхуулъя.

 

 

 

                                           Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (13)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • 06-02 23:15
    Retweet (3)
  • 06-02 22:16
    Retweet (3)
  • 06-02 23:05
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 06-02 23:07
    Retweet (1)
  • 06-02 22:56
    Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • 06-02 23:28
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 06-02 23:26
    Retweet (0)
  • 06-02 23:16
    Retweet (0)
  • 06-02 23:05
    Retweet (0)