”JCI Монгол” байгууллага 500 ширхэг хамгаалалтын хувцас хандивлалаа
2020 оны 4 сарын 7

Нэг сая 300 орчим мянган хүнд халдварлаж 75 мянга гаруй хүний алтан амийг авч одоод буй COVID-19 буюу Титэмт вирусний цар тахлын эсрэг Монголчууд төр засгийн удирдамжийн дагуу чанд дэг журам сахисны хүчинд тархалтыг газар авахуулалгүй тогтоон барьж чадаж байгаа билээ. Гэхдээ манай улсад 15 зөөврөөр орж ирсэн тохиолдол бүртгэгдэж, эмч нарын нарийн сайн хяналт дор эмчлэгдэж эдгэж эхэлцгээсэн. Энх цагийн фронтийн шугам дээр ажиллаж буй эмч нараа ЭРЭЛХЭГ БААТРУУД гэж нэрлэн тэднийгээ хамгаалах LIVE+AID төслийг залуу удирдагчид, эерэг залуучуудын нэгдэл болох "JCI Монгол" байгууллага хэрэгжүүлж байна. "JCI Монгол" байгууллага өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “Хайртай хүмүүсээ хамгаалъя” аяныг эхлүүлсэн бөгөөд аян "Амны хаалтаа зүүцгээе" цахим уриалга, Нийслэлийн зургаан дүүрэг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн, Ахмадын, Хүүхдийн, Өрхийн эмнэлгүүдээр гар ариутгалын сав, шингэнийг байрлуулсан бөгөөд гурав дахь төсөл нь өнөөдөр нийслэлийн есөн эмнэлэгт 500 хамгаалалтын хувцас хандивласнаар ийнхүү эхэлж байна. 

Нэг эрэлхэг баатрын хамгаалж чадсанаар 1000 иргэнийг халдвар авахаас сэргийлж чадах гэнэ. Тиймээс ч энэ нь одоогийн нөхцөл байдалд хамгийн их эрсдэл дунд байгаа эмч нараа хамгаалах маш чухал төсөл юм. Цаашид үргэлжлэх LIVE+AID төслийн хүрээнд өнөөдөр Улсын клиникийн 2-р эмнэлэг, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянгол дүүргийн ахмадын эмнэлэг, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, I, II төрөх, Дарханы онцгой байдал зэрэг нийт есөн газарт 500 ширхэг халдвар хамгааллын иж бүрэн хувцас, амны хаалтыг тарааж байна.

"JCI" байгууллага нь Дэлхийн хэмжээнд 120 гаруй орны 5000 орчим салбар байгууллагын 200,000 гаруй идэвхтэй, 1,000,000 илүү дэмжигч гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүс сайн дурын үндсэн дээр нэгдэн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага билээ. "JCI Монгол" байгууллага нь 15 салбар, 1000 орчим идэвхтэй гишүүдтэйгээр 29 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийгэмдээ хандсан 200 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. "JCI Монгол" байгууллага идэвхтэй иргэн, Монгол хүн таныг ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМГААЛЪЯ аянд нэгдэхийг мөн уриалж байгаа ажээ.

Холбоо барих утас: Төслийн удирдагч Б.Батзориг 99102084 

Төслийн ажилтан Г.Мөнгөн-Оюун 88101412 

Төслийн ажилтан Б.Мөнхбаатар 88025529

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (6)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 21:36
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:32
    Retweet (0)