Сэтгүүлчид хүүхэд хүчирхийллийн эсрэг хамтран ажиллана
2020 оны 4 сарын 3

Хүүхэд хүчирхийллийн хохирогч болсоор жил ирэх бүр сэтгэл сэртхийлгэсэн тохиолдлын болоод тохиолдлын бус гэмт хэрэг, хүчирхийллээс үүдэж гарсан гэмт хэргүүд нэмэгдсээр байна. Иймд хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн хамтран ажиллахаар болж, "Хүүхэд бүрийн төлөө" уриан дор санамж бичиг байгууллаа. Сэтгүүлчид хохирогчийн талаарх мэдээ мэдээлэхдээ мэргэжлийн ёс зүйгээ баримталж ажиллах өндөр шаардлага тавигдаж байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн контент нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэх, төрийн эрх бүхий байгууллагаас хүүхэд хамгааллын чиглэлээр тодорхой шийдвэр гаргуулах, хяналт тавьж ажиллах зэрэг ажлуудыг хийх юм.

2019 онд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 610, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 481 гарч, 17 хүртэлх насны 1598 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон ба сурагч 1137, сургууль завсардсан 11 хүүхэд, 17 хүртэлх насны 1356 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

2020 оны хоёрдугаар сарын байдлаар хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 114, үүнээс хүчиндэх гэмт хэрэг 86 гарсан бөгөөд 17 хүртэлх насны 264 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирсон байна. Мөн оюутан 165, сурагч 185, сургууль завсардсан зургаан хүүхэд, 17 хүртэлх насны 76 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Хүүхэд хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн зохион байгуулснаар хүүхдийн эрх, ялангуяа хамгаалуулах эрхийг хангахад үүрэг хүлээгчид нөлөөлөх замаар хүүхэд хүчирхийлсэн этгээдийг ял завшуулахгүй байх, ялын бодлогыг оновчтой болгох, эцэг, эх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг шат дараатайгаар зохион байгуулах, урьдчилан сэргийлэх, хохирогчийн эрхийг хангах, ард иргэдийг соён гэгээрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн сэтгэл зүйг бий болгох, хүчирхийллийг таслан зогсоох юм.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн байгууллагуудад хүүхдийн хүчирхийллийн эсрэг контент бий болгооч гэсэн уриалгыг гаргаж байгаа. Бид тодорхой хэмжээний мэдээ, сурвалжлага, контент үйлдвэрлэж, нийгмийн хариуцлагаа хүлээдэг. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг гаргаж байгаа нэвтрүүлэг, мэдээллийн хамгийн их үзэлттэй байгаа контентууд сошиал орчинд их хүртээмжтэй харагдаж байна. Тийм учраас энэ үйл ажиллагаагаа илүү мэргэжлийн ёс зүй баримталсан, өнөөдрийн ярьж байгаа зөвлөмжийг дагасан хэлбэрээр гүйцэтгэх нь зүйтэй. Сэтгүүлч ёс зүйгээ зөрчсөн үү үгүй юу, редакци мэргэжлийн хэм хэмжээгээ алдсан уу үгүй юу гэдгийг хэвлэл мэдээллийн зөвлөлд хандаж, шийдвэрлэх боломжтой. Ер нь сэтгүүлчид хүүхдийн талаар бичихдээ өөрсдийнхөө хүүхэд шиг л хандах хэрэгтэй. Миний хүүхэд, миний дүү ийм байдалд орсон бол би яах байсан бэ гэдгээ сайн бод. Ямар нэгэн байдлаар сэтгүүлчид алдаа гаргачихвал бие бие рүүгээ тэгж шийтгэх ёстой, хэвлэл мэдээллийн салбарынхан алдаа гаргавал ийм хариуцлага тооцно гэхээсээ илүү сэтгүүлч бүр өөртэйгөө хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр 2, 3 настай хүүхдийг хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл цацахдаа, миний хүүхэд ингэсэн бол яах вэ, надад яаж тусах билээ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Тийм учраас ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр тэр хүүхдийн нэр, зураг нь цацагдаж, цаашаа тараагаад, дээрээс нь аав ээжийг нь гаргаад дахиж шийтгээд байвал яах вэ гэдгээ сэтгүүлчид өөр дээрээ л тусгаж авч бодох хэрэгтэй. Энэ бол бидний өөрсдөөсөө эхлэх хамгийн том алхам гэж үзэж байна"

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • Retweet (8)
  • 11-28 21:12
    Retweet (7)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-28 21:46
    Retweet (2)
  • 11-28 21:05
    Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:36
    Retweet (1)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-28 21:47
    Retweet (0)
  • 11-28 21:42
    Retweet (0)
  • 11-28 21:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)