Болдбаатарын Оюунтуяа П.Туринни “Устгал” жүжигт бүтэн тайчна
2020 оны 3 сарын 27

Их хотынхон гоо сайхны мэдрэмжээ тун өвөрмөцөөр сэрээх өдөр 2-р сарын 14нд буюу Валентин байсан боловч корона вирусээс болж түр хойшлоод байна. П.Туринни “Устгал” жүжигт эрэгтэй эмэгтэй гол дүрүүд нүцгэлсэн байдалтай постер олны анхаарлыг ихэд татаж байгаа. Жүжгийн ерөнхий найруулагчаар МУГЖ Д.Бямбацогт ажиллаж байгаа юм. Бид эмэгтэй гол дүрийг бүтээсэн залуу жүжигчин, “Bella Dance” –ын хатан хаан Н.Баярмаагийн залгамж халаа гэгдэх болсон Б.Оюунтуяаг та бүхэнд танилцуулж байна.

Бүжигчин жүжигчин гэхлээр олон давуу талтай байх. Яагаад бүжиглэх болов?

  • Баярлалаа. Сайн жүжигчин уран бүтээлч болохын тулд олон зүйл сурах ёстой. Би үүний тулд хичээж, өөрийгөө маш их олон зүйлд бэлтгэж яваа, залуу уран бүтээлчдийн нэг. Жүжигчний мэргэжлээр суралцаж байхдаа дан бүжиг  гэлтгүй гимнастикаар хичээллэдэг байсан. Миний амьдралын салашгүй хэсэг бол хөдөлгөөн. Бүжиг гээд хөдөлгөөнөөр сэтгэл зүйн байдал болон бүх зүйлийг бусдад ойлгуулж, гэгээрүүлж чаддаг нь надад таалагддаг. Нэг ч үг хэлэхгүйгээр бүх зүйлийг ойлгуулна гэдэг маш их ухаан, хүч шаарддаг гэж би боддог. Belly Dance-ээр хичээллэж бүжиглэх нь хамгийн түрүүнд эмэгтэй хүний төгё, төгөлдөр байдлыг илүү их хөгжүүлдэг болохоор надад таалдагддаг.

Оюунтуяаг илэрхийлдэг зүйлс?

  • Эрч хүч шантрашгүй байдал, зохион байгуулалт, төлөвлөгөө. Би аливаа саад бэрхшээл тохиолдлоо гэхэд сэтгэл санаагаар унаж алтан цагаа дэмий үрэхийг боддоггүй. Аль болох шинэ содон, эрч хүчтэй зүйлс сурч өөрийгөө завгүй байлгахыг хичээдэг. Ойр дотныхон, гэр бүлдээ үргэлж эрч хүч сайн сайхан зүйлийг мэдрүүлж ярилцах дуртай.

Таны ирээдүйн төлөвлөгөө?

  • Ойрын хугацаанд эмэгтэйчүүд болон өсвөр үеийн охидод гоо зүйн болон бие бялдарын хөгжил, зөв хооллолт, хөгжлийн талаар олон ажил хийхээр төлөвлөсөн. Мөн Belly Dance –ийн олон улсын тэмцээнд оролцох гэж байгаа.

Бүтэн тайчих гэдэг жүжигчин хүний хувьд хамгийн том сорилт. Ямар мэдрэмж төрж байна?

  • П.Туринни зохиол “Устгал” бол эротик жүжиг биш, романтик, эмгэнэлт жүжиг. Орчин цагийн залуусын хайр дурлал болон нийгмийн асуудлыг өгүүлдэг юм. Жүжигийн гол дүрийн эрэгтэй, эмэгтэй хоёулаа бүтэн нүцэглэж байгаа нь жүжигийн хамгийн том гол санааг илэрхийлэх учираас их үнэ цэнтэй том жүжиг гэж бодож байгаа. Мэдээж миний хувьд анхны жүжиг учраас сонирхолтой санагдаж, догдолж байна.

 

Анх энэ саналыг хэрхэн хүлээж авсан бэ? Ар гэрийнхэнтэйгээ зөвлөлдсөн үү?

  • Маш их баярласан. Жүжигчин хүний анхны дүр имй өвөрмөц, тэгээд хоёрхон хүний жүжгийн гол дүр гэхээр нэг бодлын сүрдмээр бас баярламаар, хариуцлагатай алхам. Мэдээж гэр бүлийхэнтэйгээ зөвлөлдсөн. Миний сонгосон мэргэлийг ойлгож, дэмждэг болохоор тэд маань ч дэмжсэн.

                                                                                Эх Сурвалж: Гранд сэтгүүл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (41)
  • Retweet (17)
  • Retweet (7)
  • 09-19 15:16
    Retweet (6)
  • Retweet (5)
  • 09-19 15:46
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • 09-19 13:25
    Retweet (4)
  • 09-19 14:50
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 09-19 13:55
    Retweet (3)
  • 09-19 16:14
    Retweet (2)
  • 09-19 15:58
    Retweet (2)
  • 09-19 16:26
    Retweet (1)
  • 09-19 16:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)