Эрэгтэй гэж эндүүрэв!
2020 оны 3 сарын 24

Найрагч Ц.Хулангийн хэлсэнчлэн рестораны зөөгч турьхан цагаан банди нар Эрээний жүнз түвшин өмнө хойгуур гүйлдэж явахад манй Д.Цэрэнханд гавьяат Ч.Машбат багшийнхаа ууган шавийн хувиар дэлхийн дэвжээнд зодоглож, эх орныхоо нэрийг тугтай нь мандуулж явав. 1990 рны нийгэм шилжилтийн хүнд  үед олон эмэгтэй жудочид их спортоо орхиж хувийн амьдралаа хөөхөд багшийнхаа анхны шавийн хувиар хүндэтгэж зааландаа үлдэж байлаа хэмээн тэрээр сэтгэлийн үгээ хэлсэн нь ч бий. Ер нь түүнийг хэр баргийн эр хүнд ч баймгүй гүдэс шулуухан, бодь уужуу сэтгэлтэй нэгэн гэдэг юм билээ. Ямартаа л түүнийг зодог тайлахад Олимпийн аврага Н.Түвшинбаяраас авахуулад Х.Цагаанбаатар гавьяат хүртэл хүндэтгэл үзүүлж,мэхийн ёсолж байхав.

Амьдралынхаа 26 жилийг жудод зориулж, 15 жил дараалан улсад түрүүлсэн аврага амьтанд мэхийн ёслохоос ч яах билээ. 38 настайдаа улсын аврага шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан түүхэн рекорд ч түүнийх юм билээ. 2017 онд зодог тайлснаасаа хойш “Алдар” спорт хорооны жудо бөхийн дасгалжуулагчаар ажиллах буй түүнд хүнд жингийн ийм агуу тамирчин ажиллаж буй түүнд хүнд жингийн ийм агуу тамирчин хэзээ Монгод ахин тодрохыг хэн ч таашгүй хэмээх хүндэтгэлт үгс одоо ч дайгдаастай.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 22:16
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 06-02 22:56
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 22:59
    Retweet (0)
  • 06-02 22:52
    Retweet (0)