”Токио-2020” олимпийн наадмыг хойшлуулах шийдвэр гаргалаа
2020 оны 3 сарын 24

Токио-2020 зуны XXXII олимпийн наадмыг 2021 он хүртэл хойшлуулах шийдвэр гарсан тухай ОУОХ-ны гишүүн олон нийтэд ил болголоо. Саяхан IOC буюу Олон улсын олимпийн хорооноос Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах эсвэл хуваарийн дагуу зохион байгуулах шийдвэрийг нэг сарын дотор гаргана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл ОУОХ-ны гишүүн Дик Паунд хэлэхдээ Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргасан хэмээн мэдэгдэв.

Тэрбээр "ОУОХ үүсээд буй нөхцөл байдал дээр тулгуурлан олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрээ гаргасан" хэмээжээ. Тус холбооноос албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа ч Канад, Австрали зэрэг улс орнууд covid-19 өвчний тархалтын улмаас тамирчдаа ирэх зуны олимп хуваарийн дагуу зохион байгуулагдвал оролцуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Ямартай ч ОУОХ-ны гишүүний хэлж буйгаар ирэх зуны Токио-2020 олимпийн наадмыг хойшлуулах шийдвэрийг гаргажээ. Харин хэзээ албан ёсны шийдвэрээ танилцуулах нь тодорхойгүй байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-26 20:32
    Retweet (39)
  • Retweet (17)
  • Retweet (8)
  • 04-06 15:19
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • 04-06 15:24
    Retweet (4)
  • 04-06 15:51
    Retweet (3)
  • 04-06 15:39
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 04-06 15:42
    Retweet (1)
  • 04-06 15:17
    Retweet (1)
  • 04-06 16:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)