Зээл төлөх хугацааг 90 хоногоор хойшлууллаа
2020 оны 3 сарын 18

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Санийг сайд Ч.Хүрэлбаатар, Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Коронавирусын тархалттай холбоотойгоор эдийн засгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Иргэдийн хүсэлт, аж ахуйн нэгж байгууллагуудын нөхцөл байдлыг харгалзан үзэж зээл төлөлтийн хугацааг 90 хоногоор хойшлуулсан шийдвэр гаргалаа. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

Хэрэглээний зээл авсан аж ахуйн нэгж, иргэн, бизнесийнхэн банкуудад хандсан байсан.  Нийт 1000 гаруй аж ахуйн нэгжийн 1-1.5 их наяд төгрөгийн зээлтэй холбоотой асуудлаар санал тавьсныг банкууд маань манайд танилцуулсан.

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр зээлийг хөнгөвчлөх, зөөлрүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ярьдаг. Банкуудад активын ангиллын журам гэж байдаг. Энэ журам дээр тодорхой хөнгөлөлт үзүүлэх юм бол банк нь харилцагчиддаа хөнгөлөлт үзүүлэх боломжтой гэсэн. Covid-19-ын халдвар өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр зарлагдсан. Үүнээс хойш зээл төлөхөд хүндрэл гарч, зээл төлөгдөх боломжгүй болсон гэж үзэж байгаа учраас энэ үеэс судалгааг хийж байна.

Нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь хэрэглээний зээл авсан байдаг. Үүнд ипотекийн зээлээс эхлээд тэтгэврийн зээл ч орно. Иймээс 90 хоногийн хугацаанд эдгээр зээлийн үндсэн зээл, хүү төлөлтийн хугацааг хойшлуулах, хүү нь бодогдохгүй болохоор хөнгөрөх боломжтой. Зохицуулалтын хүрээнд зөөллөөд өгч байгаа юм.

Зээл гэрээгээр зохицуулагддаг. Аж ахуйн нэгжийн гэрээн дээр бүтцийн өөрчлөлт хийх боломжтой. Үүнийг журмын хүрээнд зохицуулсан. Хэрэглээний зээл дээр хүүгээ төлж чадахгүй бол ангилал буурах эрсдэл байдаг. Тухайн зээлдэгчийн хувьд ангилал буурахгүй, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш гурван сарын хугацаанд ангилал бууруулахгүй гэж үзсэн гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • 11-28 21:12
    Retweet (6)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:05
    Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • 11-28 20:51
    Retweet (1)
  • 11-28 21:36
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:33
    Retweet (0)
  • 11-28 21:32
    Retweet (0)