”Дэлхийн усны өдөр” айсуй
2020 оны 3 сарын 10

Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын 22-нд “Усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Анх 1992 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байна. Улмаар 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглажээ.

Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд сурталчилан таниулж байдаг. 2015 онд Дэлхийн усны өдрийг "Ус ба тогтвортой хөгжил" уриан доор тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Харин 2016 онд “Сайн ус-Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй Усны шийдэл” гэсэн уриан доор тус тус тэмдэглэсээр ирсэн билээ. 

Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг усны нөөц багатай орны тоонд багтдаг. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорхи усаар хангадаг. Гэхдээ газрын доорхи усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна. Иймээс 20 хоногт л нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай болоод байгаа юм.

Монгол улсын хэмжээнд 5000 гаруй хүн ард түмэндээ цэвэр ус түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйлчилгээ эрхэлдэг. Тэдгээр хүмүүс хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч 146 аж ахуйн нэгж, байгууллагад харьяалагдаж ажиллаж байна. Тэд газрын гүнээс усыг олборлох, ариутгах, түгээх үйлчилгээг эрхэлж, 24 цагийн турш бэлэн байлгадаг. Түүнчлэн хэрэглээнээс гарсан ахуйн болон үйлдвэрлэлийн бохир усыг татан зайлуулж, цэвэрлэн байгальд нийлүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Мөн гэр хорооллын буюу алслагдмал суурьшилтай иргэдэд ч эрүүл ахуйн шаардлага хангасан усыг зөөврөөр түгээдэг байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-26 20:32
    Retweet (39)
  • Retweet (12)
  • 04-06 15:19
    Retweet (6)
  • 04-06 15:12
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 04-06 15:24
    Retweet (4)
  • 04-06 15:07
    Retweet (4)
  • 04-06 15:39
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 04-06 15:07
    Retweet (2)
  • 04-06 15:51
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-06 15:42
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)