Усны талаарх таны мэдэх сонирхолтой баримтууд
2020 оны 3 сарын 9

Дэлхийн гадарга болоод хүний биеийн 70-75 хувийг ус эзэлдэг гэдэг ч дэлхий дээр ердөө ганц хувь нь цэвэр ус байдаг бол хүн цангахад бидний биеийн усны ердөө 1% алдагддаг. Усгүй бол энэ дэлхийн амьтай бүхэн хорвоог туулж чадахгүй. Бидний мэдэхгүй олон нууцыг агуулж байгаа усны талаар таны мэдэхгүй сонирхолтой баримтуудыг хүргэе.

  • Халуун ус илүү хурдан хөлддөг.
  • Жил бүр 3.4 сая хүн устай холбогдолтой асуудлаас болж нас бардаг.
  • Дундаж суултуур нэг удаад 6 литр усыг ашигладаг байна.
  • Таны ясны 31% нь ус байдаг.
  • Мөсийг үргэлжлүүлэн хөлдөөсөөр -135 хэмд хүрэхэд яг шил шиг талст бүтэцгүй цул болдог.
  • Загасны биеийн 75%, далайн залхагны биеийн 99%, төмсний 76%, алимны 86%, алимны 85%, улаан лоольны 90%, өргөст хэмхний 95%, тарвасны 96% нь ус байдаг. Хүний биеийн ихэнх хувийг ч мөн ус эзэлдэг ба нярай хүүхдийн биеийн 86%-ыг ус эзэлдэг бол хөгшин хүний биед 50 хүртэлх хувьтай байдаг байна.

  • Дэлхий дээрх бүх өвчний 85% нь усаар дамждаг. Жил бүр усаар дамжсан өвчний улмаас 25 сая хүн нас бардаг.
  • Дэлхийн 10 хүн тутмын нэг нь цэвэр ус хэрэглэх боломжгүй байдаг.
  • Дэлхийн нийт усны дөнгөж 3% нь л уухад тохиромжтой ус байдаг.
  • Хятадад өдөр бүр 700 сая орчим хүн бохир ус уудаг байна.
  • Хүний биеийн усны 2% алдагдахад хүн маш ихээр цангадаг. Цаашлаад 10 хүртэл хувийн шингэнээ алдахад хүн хий юм харж эхэлдэг. 12%-ийн шингэнээ алдсан хүнийг эмчийн тусламжгүйгээр сэхээх боломжгүй болдог бол 20%-ийн шингэнээ алдсан хүн нас бардаг байна.

  • Мөсөн голын ус хамгийн цэнгэг байдаг. Энэ нь далайн уснаас 10-12 дахин цэвэр ус байдаг байна.
  • Зөвхөн усны дэглэм барин таргалалттай тэмцэж болдог. Эхлээд чихэрлэг ундаа, жүүс уухаа зогсоож, дараа нь цай, кофе мэтийг уулгүй зөвхөн цэвэр ус уух болсноор илчлэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх дуршил эрс багасдаг байна.
  • Цэвэр усан дээр буй он сар нь зөвхөн савлагааны он сарыг харуулдаг.
  • Ус зүрхний шигдээс болох эрсдэлийг багасгадаг. Судалгаагаар өдөрт ердөө 2 аяга ус уудаг хүнтэй харьцуулахад 6 аяга ус уудаг хүний зүрхний шигдээс өвчнөөр өвдөх магадлал маш бага болох нь тогтоогджээ.
  • Хүн бүх амьдралынхаа туршид 35 тонн ус уудаг.

  • Хүн усан доор хамгийн удаан амьсгаагаа 22 минут түгжжээ.
  • Нэг жийнсэн өмд хийхэд 11 мянган литр ус зарцуулдаг байна.
  • Ус цайвар оюу өнгөтэй байдаг ч, гэрлийн муу тусгалаас ямар ч өнгөгүй мэт харагддаг.
  • Анааш усгүйгээр тэмээнээс удаан байж чаддаг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (31)
  • 04-06 16:35
    Retweet (5)
  • 04-06 16:47
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 04-06 15:51
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 04-06 16:54
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-06 16:34
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-06 16:51
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)