Дэлхий дахинд “Усны өдөр”-ийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
2020 оны 3 сарын 14

World water day and water energy

Жил бүр 3-р сарын 22-ны өдөр бол НҮБ Дэлхийн усны өдрийг тэмдэглэх замаар цэвэр ус, бүх нийтийн цэвэр усны нөөцийн тогтвортой менежментийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрдөг өдөр. Дэлхий даяар нийгэмд бий болсон бохир усны 80 гаруй хувь нь дахин боловсруулалгүйгээр хүрээлэн буй орчин руу урсдаг. Өнөөдрийн байдлаар 1.8 тэрбум хүн газрын доройтол, цөлжилтөд нэрвэгддэг.

Харин иргэд бид өдөр бүр энэ өдрийг цэвэр ус, тогтвортой байдлын ач холбогдлын талаар эргэцүүлэн бодож, тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл дэлхийн усны өдрийг тэмдэглэх таван зөвлөмжийг хүргэе.

Дэлхийн усны өдрийг хэрхэн тэмдэглэх талаар танд өгөх 5 зөвлөмж

1.Дэлхийн усны өдөртэй холбоотой мэдээлэл вэбсайтаар хайх

“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх сэдэв жил бүр өөр өөр байдаг. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэх санаачлагууд болон хэрхэн оролцож болох талаар илүү ихийг мэдэхийн тулд сайт видео, мэдээллээр дүүрэн байна.

2.Өглөө сэрэхдээ болоод амралтын үеэр усаа хэрхэн гамнах талаар дадлага хий

Шүршүүрт ороход ваннаа дүүргэхээс илүү их ус зарцуулдаг. Шүршүүрт орж байхдаа усны цоргоо хааснаар сард 400 галлон ус хэмнэдэг. Мөн шүдээ угаахдаа, гараа савандахдаа хэрэглэхгүй байгаа усаа хааж хэвшээрэй.

3.Усны талаар баримтат кино үзэх

Дэлхийн усны хямрал, ган гачиг, цаг уурын өөрчлөлт, тэр ч байтугай савласан усны үйлдвэрлэлийн талаарх төрөл бүрийн кинонуудыг үзэхийн тулд Netflix, Hulu эсвэл Amazon-ыг ухаад үз. Та дэлхийн өнцөг булан бүрт тулгарч буй усны асуудлаар мэдлэг боловсрол эзэмшээд зогсохгүй, усны хомсдлоос үүдэн гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд авах арга хэмжээ, өөрчлөлт хийх урам зоригтой болж магадгүй.

4.Мод тарих

Дээрх баримтад дурдсанаар ой модны 60 хувь нь доройтлын байдалд байна. Эрүүл ой нь усны хөрсөнд сайн урсаж, урсах боломжийг олгодог бөгөөд энэ нь үерээс урьдчилан сэргийлж, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах боломжтой юм.

5.Хүнсний дэлгүүр явахдаа дахин боловсруулсан барааг сонгоорой

Дахин боловсруулах материалыг түүхий эдтэй харьцуулбал дахин боловсруулсан бүтээгдэхүүн бага хэмжээний ус, энерги зарцуулдаг. Мэдээж сонголт хийхэд хэцүү ч, та зөвхөн 100% дахин боловсруулсан бүтээгдэхүүн сонгож хэрэглэхийг зөвлөе.

Эх сурвалж: www.uswaterservices.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (8)
  • Retweet (3)
  • 11-28 22:04
    Retweet (2)
  • 11-28 21:47
    Retweet (2)
  • 11-28 21:46
    Retweet (2)
  • 11-28 21:36
    Retweet (2)
  • 11-28 19:13
    Retweet (1)
  • 11-28 22:00
    Retweet (1)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 22:01
    Retweet (0)
  • 11-28 22:00
    Retweet (0)
  • 11-28 22:00
    Retweet (0)
  • 11-28 21:56
    Retweet (0)
  • 11-28 21:54
    Retweet (0)
  • 11-28 21:53
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:42
    Retweet (0)
  • 11-28 21:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)