Усаа хайрлахуй
2020 оны 3 сарын 10

Хүн бүрт хамгийн дутуу үнэлэгддэг хэрнээ хамгийн амин зүйл нь ус. Хүн усгүйгээр нэг өдрийг өнгөрөөж чадна гэдэгтээ итгэлтэй байж чадах болов уу. Үгүй л болов уу. Дэлхийн хаа нэгтээ 21 секунд тутамд таваас доош насны хүүхэд зөвхөн уснаас болж амиа алддаг гээд бод. Өдөр ирэх тусам дэлхий дулаарч, хуурай болж цэвэр усны нөөц багасаж хүний тоо, хэрэглээ хурдацтай өсөж байгаа энэ эрин үед бид усаа хэмнэхгүй бол усны хомсдолд орж, ус 90-ээд оны картын бараа шиг болох аюул нүүр тулаад байна.

Усаа хэмнэх, зөв зохистой хэрэглээ хийхийн тулд бид жил бүрийн гуравдугаар сарын 22-ныг дэлхий даяар “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрөөр бид юу хийж, юу хийх хэрэгтэй байгаагаа үнэлж цэгнэн, цаашдын хамтын ажиллагаагаа төлөвлөж, ирээдүйн төлөв байдлаа хэлэлцэн шийддэг. “Усны өдөр”-ийг дэлхий нийтээрээ 1993 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлсээр өдгөө 27 дахь жилтэй золгож байна.

Оройтохоосоо өмнө усаа "гамнаж", хайрлаж сурах сан...

Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг усны нөөц багатай орнуудын нэг. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын гүний усаар хангадаг. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна.

Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Судалгаанаас үзэхэд манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их (230-350 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.

Нэг хүн өдөрт 50 литр усаар юу хийж болох вэ?

Аяга таваг угаах-18 литр

Шүршүүрт орох 15литр

Жорлонгийн ус нэг удаа татахад 9литр

Ариун цэврийн хэрэглээ 3литр

Хоол хийх 2 литр

Ус уух 2 литр

Та хэн ч байсан, хаана ч байсан цэвэр ус хэрэглэх эрхтэй

Дэлхий дээр амьдарч буй 9 хүн тутмын нэг нь буюу 800 сая хүн цэвэр ус хэрэглэж чадахгүй хэвээр л байна. 3 хүн тутмын нэг нь эрүүл-аюулгүй жорлонгүй хэвээр. Хүн амын тоо нэмэгдэх тусам хэрэглээ улам ихэснэ. Улам их хөрөнгө оруулалт, байгууламжууд бидэнд хэрэгтэй болно. Харин бид эрсдэл ойртсон энэ цагаас эхлэн шүдээ угаахдаа хүртэл усаа хаахаас эхлээд энгийн, өдөр тутмын хэрэглээгээр усаа хэмнэж болно. Ухаалаг худаг, агаараас ус гаргаж авах, далайн усыг цэвэршүүлэх гээд олон инновацилаг оролдлогууд гарсаар байгаа ч алхам тутамдаа хийх үйлдлээсээ усаа хайрлах боломжтой болж байгаа юм.

Хуурайшилт, усгүйжилтээс болж ховор ургамлууд мөхөж, байгаль орчинд нөлөөлсөөр..

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (31)
  • 04-06 16:35
    Retweet (5)
  • 04-06 16:47
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 04-06 15:51
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 04-06 16:54
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-06 16:34
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-06 16:51
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)