Хайр сэтгэл & зэрэг зиндаа!
2020 оны 3 сарын 16

Амьдрал адармаатай. Алдах өдөр байхад авах өдөр ч бий гэдэг. Чухамдаа ийм төөрөг тавиланг туулсан бүсгүйчүүдийн нэг нь М Ти Эс группийн ерөнхий захирал асан Х.Жавхлан. Цагтаа тэр Монголын толгой компаниудын нэг АПУ-ын бэр, Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг М Ти Эс группийн ерөнхий захирал байв. Гэвч одоо түүнд аль нь ч алга. АПУ-аар овоглодог ах дүү нарын бага хүү Г.Бат-Эрдэнэ тэр хоёрын дундаас гарсан хүү нь гэнэтийн золгүй байдлаар Туркэд найз охинтойгоо далайд амь насаа алдсан харамсалтай явдлаас хойш энэ айлын амьдрал амьдрал биш гэдэг.

Хайртай хүүгээ алдсан бараан өдрүүдэд даарин дээр давс гэгчээр хадмууд нь М Ти Эс группийг нь хууль бусаар булааж авсан явдал Х.Жавхлан хатагтайд давхар цохилт болсон нь мэдээж. Гэвч тэр бууж өгч, сөхөрч унасангүй. Угийн орос школтой, боловсрол туршлагатай хүн хойно амьдралын хүнд өдрүүдийг сөрж туулсаар рангаа алдаагүй яваа нь энэ. Хаа очиж энэ өдрүүдэд түүний дэргэд УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар хань түшиг болж, зовлон жаргалаа хувааж яваа нь магад түүнийг энэ дайны явахад ихээхэн түлхэц болсон биз ээ.

Дөч хол гарсан насандаа бие биенээ олсон хосууд хэсэг Германд даруухан амьдарч байгаад саяхан Монголдоо ирсэн юм билээ. Хайр сэтгэл, гэрлэлт бол юу юунаас илүү оюун санааны зэрэг зиндаа шаарддаг эд. Энэ логикоор бол Х.Жавхлан хатагтай одоо л нэг жинхэнэ soul mate-ээ олсон болов уу. Учир нь Ж.Сүхбаатарыг МАН-ын нөлөө бүхий ирээдүйтэй, боловсрол мэдлэгтэй кадр гэдэгтэй олон нийт ч санал нийлдэг билээ.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 22:16
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 06-02 22:56
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 22:59
    Retweet (0)
  • 06-02 22:52
    Retweet (0)