Зах зээл нь байгаа юм чинь, яахиймбэ!
2020 оны 3 сарын 9

Бурхан түүнд эр хүйсийг заяасан боловч эмэгтэйлэг шинж чанаруудыг илүү давамгай өгсөн гэж өөрөө нэгэнтээ хэлсэн байдаг. Б.Билгүүн бол түүнд эцэг эхээс нь заяасан алдар. Б.Солонго харин өөртөө олж өгсөн нэр нь. Өөрийгөө трансжендер мисс хэмээн дуудуулах дуртай тэрээр төрсөн биеэсээ татгалзан мэс заслын аргаар эмэгтэй болсноор Тайландад болсон Трансжендер миссүүдийн тэмцээнээс тэргүүн байр эзлэхэд хүргэсэн байдаг. Энэ бол 2014 он. Энэ амжилтаас хойш түүний амьдрал эрс дээшилсэн гэхэд хилсдэхгүй. Өнөөдрийн энэ гоо үзэсгэлэн, тачаангуй төрх, брэндийн “нүүр царай” гээд эрэгтэй байтугай эмэгтэй хүнд, Э.Одгэрэлд ч үл олдсон амжилтын цаана маш их тэвчээр, зүтгэл, нууцлаг хийгээд жир бус амьдрал өрнөж байдаг талаараа ч тэрээр цухас дурдсан байдаг.


ТРАНСЖЕНДЕР ТАНСАГЛАЛ


Монголд брэнд, үнэтэй машин, тансаг зэрэглэлийн сууцыг үе дамжсан бизнестэй баячуудын хүүхдүүд эсвэл төрөөс төрсөн тэрбумтнууд л баруун солгойгүй сольдог жишигтэй. Гэтэл трансжендер мисс тэднээс дутахааргүй өмсөж зүүн, эдэлж хэрэглэж яваа нь Б.Солонгын бодит жишээнээс харагддаг. Тэрээр брэндийн цүнхийг баруун солгойгүй, үнэтэй машиныг улиралд нэг сольж амьдарч байна. Нэгэнтээ улс төрчид, бизнесмэнүүдтэй дотно харилцаатай байдаг гэж ам алдсан түүний амьдралын ард үнэхээр мөнгөтэй нөлөөтэй хэсэг хүмүүс байдаг үүгээр нотлогдож байгаа юм. Түүний бэлгийн харилцаа бусдаас өөр, “өвөрмөц” гэдэг утгаараа мөнгөтэй нөлөөтэй хүмүүсийг өөртөө татаж чаддаг тухай ярилцлагандаа дурдсан байдаг. Тэр байтугай зах зээл нь байгаа юм чинь яахымбэ гэх үг ч түүнээс гарч байв шүү дээ.

Баячууд хөрөнгө мөнгө нь хэт ихэсээд ирэхээрээ ердийн зүйл, ердийн сексээс таашаал авахаа больж өөр зүйл хүсч, өөр зүйлд татагдаж эхэлдэг гэдэг үнэн болж таарч байгаа юм. Хар тамхи, ижил хүйстэн, гомо, бисекс зэрэг гаж юм бүхэн ойрын жилүүдэд Монголд ч гэсэн газар авч, хүрээгээ тэлсээр буй нь чухамдаа Монголын баячууд нэлээдгүй глобальчлагдаж байгаагийн шинж юм уу даа.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 02-26 20:32
    Retweet (39)
  • Retweet (26)
  • Retweet (9)
  • Retweet (4)
  • 04-06 15:24
    Retweet (4)
  • 04-06 16:35
    Retweet (3)
  • 04-06 15:51
    Retweet (3)
  • 04-06 15:39
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-06 16:34
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-06 15:42
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)