“Сохо мебель”-ийн эзэгтэй нөхрөө сольсон уу?
2020 оны 2 сарын 27

Цагтаа загварын тайзнаа гунхаж явсан Т.Монголмааг модель гэхээс илүү “Сохо мебель”-ийн эзэгтэй гэдгээр нь олон нийт мэддэг. Түүний нөхөр “Эх Монгол” группийн захирал, “Сохо мебель”-ийн эзэн Б.Жадамба амраг хүүхнүүдийн асуудлаар зартай нэгэн учраас тэр юм уу даа. Залуу захирал загвар өмсөгч, модель С.Ариунбилэг рүү уулзах санал тавьж , мессеж илгээж байсан нь нэг хэсэг сошиал ертөнцөд сенсааци тарьж байсан даа. Үүнээсээ болж тэрээр хоёр хүүхдийнхээ ээжээс өрх тусгаарлах хүртэл асуудал өндрөө авч байв. Гэвч Т.Монголмаа эцсийн мөчид хатан ухаан зарж, гэр бүлээ авч үлдсэн. Гэтэл асуудал ингээд дууссангүй, даарин дээр давс гэгчээр Б.Жадамба захирал нарийн бичиг бүсгүйтэйгээ холбоотой хэрэгт холбогдож, цагдаа шүүхдээ хүртэл тулж бас нэг сенсааци тарив. Т.Монголмаа бас л хатан ухаан зарсан. Тэвчсэн. Хоёр хүүгээ бодсон бүсгүй хүний хатан ухааных гэж түүнийг зөвтгөмөөр. Харин олон нийтийн газар ийн өөр залуутай хөтлөлцөн явах нь шуудхан л Монголмаа нөхрөө сольжээ гэж хардахад хүргэж байгаа юм. Үнэндээ Т.Монголмаа яг байх ёстой газраа үүргээ биелүүлээд байж байгаа гэсэн шүү. Магад нөхөр нь олон нийтийн газар явах дургүйн нэг зовлон байдаг биз, бид юугаа мэдэх билээ.

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • 06-02 21:34
    Retweet (14)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • 06-02 22:16
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 21:31
    Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (0)