2020! Spring & Summer fashion Look Top trend!
2020 оны 2 сарын 27

Өвлийн жавар зөөлөрч, урин цаг наашлахтай зэрэгцээд хавар, зуны трэнд коллекцууд загварын ертөнцөд хүлээлт үүсгэдэг нь жам болжээ. Фешниста мангасуудын хувьд ч шинэ трэндэд шунан дурлаж, цуглуулгаа нэмэх алтан боломж, трэнд дэлгэрүүлэх цаг хаяанд ирэв. Урин цаг хаалга тогшиход хаа сайгүй өнгө сэргэж, фешниста залуус ч их хотод өнгө нэмдэг билээ. Тэгвэл энэ хавар юу моодонд орж, зуны дэлгэр цагт хэрхэн хувьсаж өөрчлөгдөх бол? Таны дурлах загвар нийслэл хотод хэрхэн шингэн уусаж зохицохыг хамтдаа сонжих уу?

1.Хэзээд неон өнгө

Хүйтний улирлын цайвар бараан өнгөнөөс татгалзаж, дулаан уур амьсгал төрүүлэх тод неон өнгөний сэргэлт дахин ирэх нь. Неон өнгө аль ч улиралд тохиромжтой ч хавар, зун яах аргагүй эрэлттэй өнгөнд орно. Ихэвчлэн ногоон өнгөөр төлөөлж хардаг ч энэ удаад Stabilo-ийн ногоон, фуксиа, шаргал, цэнхэр, ягаан өнгийн цамц, хүрэм, өмд, гутал гээд загварт дурладаг хэн бүхнийг байлдан дагуулахаа “мартахгүй” нь.

2. Моодноос гардаггүй савхин /сафари/ хүрэм

Хэзээ ч хуучирдаггүй, моодноос гардаггүй хувцасны нэг яалт ч үгүй хүрэм. Ямар ч үед, хаана ч, аль ч улиралд гологдоно гэж үгүй. Хоолойтой цамц, жийнсэн өмд, ажил хэрэгч хослол, чөлөөт хувцас гээд бүхий л зүйл дээр хэрхэн хослуулж бусдаас ялгарах нь таны л мэдрэмж. Хуучны сафари хүрэм энэ удаад төрөл бүрийн хувилбараар гарч, алдарт брэнд үйлдэврлэгчид цуглуулгаа танилцуулцснаас Hermes арьсан, Max Mara торгон, харин Stella McCartney хөвөн даавуун материалтай хүрэмнүүдийг санал болгожээ.

3. Халуун орны торгон мэдрэмж

Ширэнгэн ойд явж буй мэдрэмж авах гайхалтай даашинзыг халуухан дуучин, жүжигчин бүсгүй Женифер Лопез гайхууллаа. Тэрээр 2020 оны загварын тайзнаа Versace-ийн халуун орныг санагдуулам халуухан харагдах даашинзыг өмссөнөөр энэ зуны шинэ өнгийг тодорхойлов. Мөн Dolce& Gabanna, Fendi, Valentino зэрэг бүсгүйчүүдийн дуртай брэндүүд ч энэ эгнээнд нэгдэж, халуун орны зуны цэцэгсийн коллекцоороо гэнэтийн бэлэг задаллаа. Халуун орны уур амьсгал үнэртээд, гайхалтай биш гэж үү?

4. Ажил хэрэгч гэхдээ содон

Эрчүүд л хослол өмсдөг байсан цаг халагдаж, фейшнд дурлагсад пиджакыг ямар ч үед юун дээр ч хослуулж болдгийг харуулж чадсан. Гэхдээ илүү загварлаг харагдмаар байвал хүссэн костюм дээрээ шорт хослуулж өмсөх болох нь. Зуны богино шорт, өвдөг давсан урттай, өргөн, нарийн загвартай гээд шорт л бол шорт. Харин дээр нь урт костюм сонгож өмсөхийг загварын экспертүүд онцолж байна.

5. Сонгодог өнгө, урт даашинз

Аялал, амралтын хувцас хэрэглэлээ базаахаар зэхэж буй бүсгүй танд урт цагаан даашинз зайлшгүй хэрэг болно. Нэгэн хэвийн сорочка загварын урт даашинз өмсөх нь тийм ч шинэлэг биш ч минимал, контемпорари төрх бүрдүүлэхэд дөхөм болоод байна. Тиймдээ ч дизайнерууд энэ зуны халуухан дүр төрхийг гаргахын тулд дахин онцолжээ.

6. Нэхмэл, гар урлалын загварууд хүчээ авлаа

Дэгээ зүүгээр нэхсэн, гараар хатгасан зэрэг гар урлал орсон загварууд саяхныг хүртэл хувцас загварын салбарт хүчгүй байсаар ирсэн. Цаг хугацаа урсан өнгөрөх тусам Dior, Dolce& Gabanna нарыннэхмэл, торон даашинзууд тансаг, чамин гар урлалын хийцтэйгээр эргэлт хийж, яалт ч үгүй бүсгүйчүүдийн сонголтод онцгой байр суурь эзэлж эхэллээ.

7. Тайрч аваад хадгал!

Бүсгүйчүүдийн хувьд биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргах нь халуухан харагдах хамгийн том нууц. Ялангуяа бэлхүүс, мөр, хүзүү, гуяа ил гаргана гэдэг hot л байх бүсгүйчүүдийн мөрддөг гол зарчим. Цамц, даашинзны битүү хэсгийг албаар тайрсан мэт шинэ шийдэлтэй загварууд энэ улиралд давамгайлах нь. Тийм ч тачаангуй харагдахгүй ч энгийн биш даашинзны эрэлд гарахдаа бэлдээрэй.

8. Бөмбөлөгнүүд

Романтик төрхийг санагдуулам бөмбөлгөн хэлбэртэй даашинз, цамц бүсгүйчүүдийн хувцасны шүүгээнээс халагдана гэж үгүй. 70, 80-аад оны загварт хүчтэй давалгаа үүсгэж байсан polka dot одоог хүртэл гол трендүүдийн нэг хэвээр.

9. Жийнс жийгдэнэ гэж байхгүй!

Хамгийн анх ажлын хувцасны зориулалттай зах зээлд нэвтэрсэн жийнсэн загварууд одоог хүртэл ноёрхлоо тогтоосоор байна. Жийнсэн өмднүүд орчин үед илүү содонэсгүүртэй болж, загварлаг бүсгүй бүрийн №1 сонголт болсон хэвээр. Зарим жийнснүүд моодноос гарч, харин зарим нь эсрэгээрээ хүчээ авч буй. Тэгвэл загварын экспертүүд жийнсэн өмд, хүрэм, шорт зргийг илүү чөлөөт сэтгэхүйгээ ашиглан сонголтоо хийхийг санал болгож байна.

10. Хуучраагүй 70-аад он

Моод эргэдэг гэж. 70-аад оны хурц тод өнгөнүүд, гоеметрийн дүрс шиг харагдах содон жижиг деталиуд, эрээн мяраан олон өнгийг хослуулсан цамц, хүрэмнүүд гээд хувьсал эргэж, ээж аавынхаа хувцасны шүүгээг ухах хэрэгтэй болох нь. Хэзээ ч хуучиршгүй, хамгийн содон стиль, өвөрмөц дүр төрх магад моодноос халагдахгүй, насан туршид үргэлжлэх вий.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • 06-02 22:16
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 06-02 22:56
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 22:59
    Retweet (0)
  • 06-02 22:52
    Retweet (0)