Монголоороо байх хүсэл
2020 оны 2 сарын 6

Хүн хүнээ гэх халуун дулаан сэтгэл, олон сонголтууд дундаас өөрийгөө тэвэрч хадгалж үлдэх мэдрэмж, амьдралын олон өнгө бүхий нэгэн шинэ дугаараа та бүхэнд өргөн барьж байна. Ямар ч сөрөг зүйл ярихгүй ээ хэдүүлээ. Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Энэ дугаарын шигтгээ “Монголжин” ХХК-ийн захирал М.Урнаа байв. Америкт ахлах сургууль төгсөн, тэндээ гал голомтоо бадраасан харийн монгол бэр эх орондоо нөхрийн хамт тогтвортой ажиллаж амьдарч байгаа нь сайшаам үзэгдэл. Хувь хүний хөгжил, хүүхэд хэрхэн биеэ дааж болох гэхчлэн олон сонирхолтой зүйлс түүний ярилцлаганд багтав. “New generation” буланд нүд гялбам гоёхон Б.Оюунтуяа оролцов. Бүжигчин жүжигчин охин тун удахгүй том жүжгийн гол дүрд тоглож, нүцгэн биеийн гоо сайхныг алдаршуулах нь. Гоё сайхан галбир, үзэсгэлэнт царай төрх, авьяас зэрэг цогцоороо хөдөлмөр бас дахин хөдөлмөр. 2020 оны сэдэв бол улс төр. Н.Номтойбаярын хэн ч хөндөөгүй амьдралын хуудсууд, улс төрд шинээр орж ирж байгаа хүмүүсийн өөр өнцөг, одоогийн улс төрчдийн олноос нуудаг гэр бүлийн амьдрал, элчин сайдуудын ичгүүргүй үйлдлийн шүүлтүүр зэрэг олон сонирхолтой өнцгийг бид багтаав. “Та битгий уурлаарай” булан гоё бүсгүйчүүдийн загварын чиг хандлагыг хуваалцлаа. Фэшн булангаас хавар, зуны трэндээ сонгоорой. Сар шинийн баяраа цомхон хийх тодорхой болох тусам монголоороо байх хүсэл магадгүй хүмүүст илүү их төрж байх шиг. Үргэлж монголоороо байж, хилийн чанадыг зорьсон ч тэндээ шингэхгүй уусахгүй ямар ч үедээ эх орондоо үнэнч халуун сэтгэлтэй байхын чухлыг бид мэдрэв. Нэг л өдөр эх орондоо орох гэтэл хил хаалттай байх мөч ... Юм юм мэдрэгдсэн сар байлаа. Монголоороо байх чин хүсэл, дархлаагаа хойшдоо ч хадгалцгаая гэж уриалмаар байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (13)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (2)
  • 06-02 22:16
    Retweet (2)
  • 06-02 23:07
    Retweet (1)
  • 06-02 23:05
    Retweet (1)
  • 06-02 22:56
    Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 23:16
    Retweet (0)
  • 06-02 23:15
    Retweet (0)
  • 06-02 23:05
    Retweet (0)
  • 06-02 23:05
    Retweet (0)