Нас барагсдын тоо 106, халдвар авагсдын тоо 4000 давлаа
2020 оны 1 сарын 29

Дэлхийн 13 оронд тархаад буй коронавирусаар нас барагсдын тоо 23 хувиар нэмэгдэж, 106 хүрч, халдвар авсан хүмүүсийн тоо 31 хувиар өсч 4515 болжээ. Эдгээр тохиолдлын ихэнх нь халдварын голомт болсон Үхань хотын оршин суугчид байгаа юм. Уг өвчнийг эдгээх тодорхой эмчилгээ, эм байхгүй байгаа ч эдгэсэн хүмүүсийн тоо 58 болсон байна. Бусад улс оронд халдвар авагсдын тоо:

Тайланд-12

Япон-4

Өмнөд Солонгос-4

АНУ-5

Вьетнам-2

Сингапур-5

Малайз-4

Балба-1

Франц-3

Австрали-5

Канад-1

Герман-1

Кампуч-1

Шинэ төрлийн коронавирусын халдварыг дарахын тулд дэлхийн томоохон улс орнууд хүчин чармайлт гаргаж байна. ОХУ болон Япон улс коронавирусын эсрэг вакцин гаргах ажлыг эхлүүлээд байгаа бол Хятадын эрх баригчид халдварын тархалтыг хязгаарлахын тулд үндэсний их баяр Цагаан сарын баярын томоохон арга хэмжээнүүдээ цуцалж, хэд хэдэн хотод хөл хорио тогтоон, Бээжин хот Цагаан сарын амралтаа сунгаж байгаа юм. Түүнчлэн халдварын голомт Үхань хотод тархалт хамгийн өндөр байгаа ба тус хотод 1000 ортой түр эмнэлэг барих ажил явагдаж байна. Мөн Хятад улсын эрх баригчид Үхань хот руу цэрэг, хууль сахиулагчид болон 1,000 эмчийн бүрэлдэхүүнтэй багийг нэмэлтээр томилон ажиллуулж байгаа аж. Дэлхийн бусад улс орнууд ч мөн хил гаалиа чангатгах, хорио цээр тогтоох, Хятад руу аялахгүй байх анхааруулга гаргах зэрэг арга хэмжээг авч байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (55)
  • 06-02 21:34
    Retweet (14)
  • 06-02 13:41
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • 06-02 22:05
    Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:21
    Retweet (1)
  • 06-02 22:16
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 06-02 22:05
    Retweet (1)
  • 06-02 21:31
    Retweet (1)
  • 06-02 22:45
    Retweet (0)