Шинэ оны анхны ГРАНД худалдаанд гарлаа!
2020 оны 1 сарын 13

2020 он. Нэгэн шинэ арваны түүх ийн эхэллээ. Таны ширээн дээрх хуанли эхний хуудсаа нээж бас нэгэн шинэ амьдрал, адал явдал, ажил амжилт таныг хүлээж буй гэхэд эргэлзэхгүй байна. “Гранд” ч гэсэн нэгэн арваныг амжилт бүтээл, ахиц дэвшил, ажил үйлсээр арвин баялаг өнгөрүүлж байгаагаа дуулгахад таатай байна.

2010 он. “Гранд” уншигчидынхаа гар дээр, захиалагч нарынхаа ширээн дээр очиж эхэлснээс хойш 10 дахь жилтэйгээ золгож байна. Сэтгүүл зүйн энэ төрөлд тасралтгүй 10 жил уншигч, захиалгч нартайгаа “хамт” алдаа оноо, амжилт дэвшил, дурсамж түүхээ хамтдаа бичжээ. 10 жил “Гранд”-тай хамт байсан эрхэм уншигчиддаа баярлалаа.

Сэтгүүл зүй бол он цагийн хэлхээс, олон өдрүүдийн түүх билээ. Учир иймд 2020 оны эхний дугаартаа бид улирч буй онд Монголын нийгэм, эдийн засаг, урлаг соёл, улс төрд тохиосон онцлох үйл явдлууд, онцлох баатруудаа эргэн дурсав. Түүх болон үлдэг.

Сэтгүүл зүй бол 4 дэх засаглал, нийгмийн нүд чих. Учир иймд өнгөрөгч оны хамгийн дуулиантай хэрэг ЖДҮ, төсөв, тендер “базаж” суудаг эрхмүүдийн эхнэрүүдийг бид онилов. Тэдний тансаг хэрэлээ, брэнд шүтсэн амьдралтай танилцана биз ээ. Дүгнэлтийг танд үлдээнэ.

Сэтгүүл зүй бол соёл түгээгч. Учир иймд оны отгон наадам Алтан сарнайг сурвалжилж, удахгүй болох цагаан сарын бэлтгэлд нь үндэсний хувцасны энэ жилийн загварын онцлог, гоёл чимэглэл, гангарааг санал болголоо.

Сэтгүүл зүй бол хүний үүх түүхийг уудлан бичигч. Ярилцлагын буланд Монголын сайхан бүсгүй-1990 улсын уралдааны 9 эрдэнийн өргөмжлөлт, алтан үеийн сайхан хүүхнүүдийн нэг, “ЭсүРайз” компанийн захирал хатагтай Д.Бямбасүрэн уригдаж сонирхолтой, өгөөжтэй мэдээлэл хуваалцлаа. Таалан болгооно уу.

Хүндэтгэсэн Гранд сэтгүүл. 2020.01.03

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 08-05 01:44
    Retweet (724)
  • Retweet (21)
  • Retweet (20)
  • 07-12 03:22
    Retweet (19)
  • Retweet (13)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-12 02:04
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-12 03:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 02:10
    Retweet (0)
  • 07-12 02:09
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-12 00:52
    Retweet (0)