“Жэйн Эйр”-ийг заавал унших 5 шалтгаан
2019 оны 12 сарын 19

Англи хэлтний сод зохиолчдын нэг Шарлотта Бронтегийн “Жейн Эйр” роман нь BBC BOOKS- с зарласан бүх цаг үеийн 200 шилдэг романы 10-т бичигдсэн, Английн сонгодог романтизмын төлөөлөл болсон гайхалтай зохиол бөгөөд шинэ жилийн босгон дээр дахин хэвлэгдсэн байна.

Англи, Америкийн дунд сургууль, их сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрт багтдаг, заавал унших номын жагсаалтанд дээгүүрт залардаг энэхүү бүтээлийг залуу орчуулагчид хөрвүүлж, зохиолч Б.Шүүдэрцэцэг хянан тохиолдуулсан байдаг.
Чухам яагаад ЖЕЙН ЭЙР-ийг заавал  унших ёстой вэ?

  1. Англи хэлтний уран зохиолд онцгой байр эзэлдэг эгч дүү 3 Бронтегийн нэг Sharlotte Bronte-гийн бичсэн сонгодог роман.
  2. "Жейн Эйр"-ийг уншаагүй бол  англи хэл судалж, энэ зохиолтой холбоотой асар олон хэлц үг, хошигнолыг ойлгох боломжгүй.
  3. Жейн Эйр бол англи хэлтний уран зохиолд шинэ үзэгдэл болсон онцгой эмэгтэй баатар юм.  Учир нь хатан хаан, гүнж, гоо үзэсгэлэнт бүсгүй биш, харин өөрийнхөө оюун ухаан, шударга үнэнч зөн чанарыг эрхэмлэсэн, хүчирхэг эмэгтэй баатар гэдгээрээ уран зохиолд анхдагчдын нэг гэж  судлаачид үздэг.
  4. Өөрөөр хэлбэл Жэйн Эйр бол дэлхийн уран зохиол дахь анхны бие даасан, ухаалаг, хохирч хэлмэгдэлгүй амьдралынхаа эзэн болж чадсан хүчирхэг эмэгтэй баатар юм.
  5. Тийм ч учраас англи хэлтний ахлах сургууль, коллежуудын заавал унших номын жагсаалтад “Жэйн Эйр” зүй ёсоор багтдаг.

Номын зохиолч Шарлотта Бронте Английн Йоркшир дахь бөглүүд тосгонд ядуу даржин Бронте ламтны 6 хүүхдийн 3 дахь охин нь болж 1816 онд мэндэлжээ. Хоёр эгч нь багадаа, хожим эрэгтэй дүү нь  насан эцэслэж, Эмили Бронте, Энн Бронте, Шарлотта Бронте гурван эгч дүүс  зохиолч болж “Жейн Эйр”, “Багш”, “Агнес Грей”, “Аянгын даваа” романуудаараа англи хэлтний уран зохиолд алдаршсан юм.

Сонирхолтой нь эгч дүү гурав маш богино буюу 29-39 насалж, Шарлоттагаас бусад нь гэрлээ ч үгүй орчлонг орхисон атал, гайхалтай үнэнч хайр дурлал, өрнөл ихтэй сонирхолтой адал явдалт зохиол, амьд идэвхтэй содон хувь тавилантай дүрүүдийг хэрхэн бүтээж чадсан нь судлаачдын гайхлыг төрүүлсээр иржээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-24 12:33
    Retweet (12)
  • Retweet (12)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-25 01:33
    Retweet (0)
  • Retweet (0)