Л.Мөнхбаясгалангийн нуусан цензургүй хайр
2019 оны 12 сарын 9

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан шиг эр зоригтой, өөрийнхөөрөө тэр хэрээрээ амьдралын адармаат хийгээд баялаг түүх бүтээж яваа сэтгүүлч ховор. 90-ээд оны халхын зартай атамануудын нэг Г.Нямлхагва агсантай нэр холбогдож явсан сонирхолтой түүх түүнд бий. Энэ тухай үлгэр домог мэт яриа одоо ч атамануудын ертөнцөд сонирхолтой сэдэв хэвээр гэдэг. Ийн залуу насыг задгай мөнгө шиг үрсэн сэтгүүлч бүсгүйн удаах сонголт нь Төрийн албан зөвлөлийн орон тооны гишүүн Б.Идэрчулуун гэх энэ эр. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, төрийн албанд 20 орчим жил ажилласан Б.Идэрчулуун хөшигний ард байдаг нууц “баатар”. Ажил мэргэжлийнхээ онцлогоос шалтгаалаад олны өмнө гарч, гэрэл цохиулаад байдаггүй түүнийг хууль хүчнийхэн дундаа нөлөө бүхий нэгэн гэдэг байна. Тиймдээ ч манай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан юунаас ч үл айн, цензургүй аархдаг гэнэ шүү. Ийм артай байхад нээрээ ч юунаас айх билээ гэж.

Эх сурвалж: https://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-24 12:33
    Retweet (12)
  • Retweet (12)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-25 01:33
    Retweet (0)
  • Retweet (0)