Фэшн бол цаг хугацааны ганган машин
2019 оны 12 сарын 5

Хаа нэгтэйгээс олж уншиж байсан энэ үг 12 дугаар сарын “Гранд”-ыг тодорхойлно. Магад хүн төрлөхтөн хэзээ ч залхаж, уйдаагүй сэвдүүдийн нэг нь чухам хувцас загвар биз. Ялангуяа хүүхнүүд жилдээ нэг удаа цээжээ нүцгэлж, галбираа гайхуулдаг шинэ жилийн үдэшлэг болдог 12 дугаар сар бол шидэт сар. Энэ шидэт сарыг ид шидтэй болгодог нь хүүхнүүд бидний хувцас гоёл, даашинз сэлт билээ. Хүн бүр энэ жилийн ёолкондоо юу өмсөнө дөө гэж бодоод эхэлчихсэн үед бид энэ дугаарынхаа нийтлэл бүрээр дэмжлэг үзүүлэх гэж зорив. Товчхондоо хувцас загвар, стиль имиж энэ дугаарын маань үндсэн концепци, гол сэдэв байлаа.
Ихэнх хүмүүс хэний юу өмсөж зүүсэн нь хэнд хамаатай юм гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ өмсгөл зүүсгэл бүр маань биднийг хэн болох, ямар түвшний боловсролтой болох, ямар зэрэг зиндаатай болохыг үг, өгүүлбэргүй тодорхойлж байдаг нь чухам үнэн билээ. Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ гэдэг үг ч ийм л утга жанцантай гэж бид бодно. Таалан болгооно биз ээ.
Уламжлал ёсоороо “Гранд”-ын нүүр хуудас бүрт шинэ соргог мэдээ, шинэ танил, нууцлаг баячууд, трэнди одод онцлогдлоо. “Голомт”-ын Д.Баясгалангийн хэзээ ч ил гарч байгаагаа гэргий С.Мөнхцэцэгээс авахуулаад “Дако”-гийн Д.Дашдаваа, түүний гэргий Их монгол плазагийн Солонго хатагтай, Blue dragon компанийн бизнесийн түншүүдээс эхнэр нөхөр болсон Б.Батжаргал, Ш.Энхжаргал, ганган Санаа гэхчлэн урд өмнө нь олонд олзлогдож, “гэрэлд цохиулж” байгаагүй хөрөнгөтнүүдийг “Гранд” анхлан илрүүлэв. Ярилцлагын буланд 30 жилийн түүхтэй Монголын тэргүүлэгч групп “Монос”-ын өв залгамжлагч Х.Солонго уригдаж сонирхолтой яриа өрнүүлэв. Шинэ жилийн соньхон “Гранд”-аа амтархан уншина уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-24 12:33
    Retweet (12)
  • Retweet (12)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-25 01:33
    Retweet (0)
  • Retweet (0)