“Алтан үзэг” наадам 10 дахь жилдээ
2019 оны 12 сарын 5

Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” сэтгүүл зүйн улсын наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдлаа. “Алтан үзэг” улсын наадмыг энэ жил Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, МУИС, МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим, Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэсээс нийслэлийн иргэдийг соёлжуулах, хууль, эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор тус байгууллагатай хамтран зохион байгуулснаараа илүү өргөн хүрээг хамарсан юм. 

Наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр болж, найман их дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийн оюутнуудаас нийтлэлийн төрөлд 142 бүтээл, телевизийн нэвтрүүлгийн төрөлд 29, радио нэвтрүүлгийн төрөлд 35, нийгмийн рекламын төрөлд 52, мультмедиа нийтлэлийн төрөлд 11 бүтээл иржээ.  

Энэ жилийн шагналын сан 7 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд, оюутнууд өөрсдийн бүтээлээ шалгуулаад зогсохгүй төгсөөд ажлын байртай болох том боломжыг “Алтан үзэг” наадам олгодог билээ.  

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Мэдээлэл харилцаа, Менежментийн сургуулийн захирал Д.Дагиймаа: "Сүүлийн жилүүдэд “Алтан үзэг” наадмын цар хүрээ өргөжиж, төрийн болоод төрийн бус байгууллагууд хамтран ажиллаж байна. Энэ жилийн тухайд Жендэрийн үндэсний хороо, жендерийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх ажлын хүрээнд хамтарч, мөн нийслэлийн Засаг даргын Тамгын газар хотын иргэдийг соёлжуулах, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хамтарч байгаа. Өнгөрсөн жилийн тэргүүн байрын шагналыг хүртсэн "Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл" бүтээлийг үзэгчид уншсан байх. Үүгээр юу харагдаж байна гэвэл манай наадмын чансааг харуулж байгаа хэрэг. Мөн манай наадмыг "Өдрийн сонин", "Өнөөдөр" сонин хоёр дэмжин ажиллаж, арван жилийн турш оюутнуудыг ажлын байраар хангаж ирсэнд оюутнууд ч, сэтгүүл зүйн салбарынхан хүртэл ам сайтай байсаар байна"

 

Эх сурвалж: https://www.grandnews.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 01-24 12:33
    Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 01-25 01:33
    Retweet (0)
  • Retweet (0)