”ГРАНД”-ын ээлжит топууд задарлаа!!
2019 оны 11 сарын 13

Цаг нартай уралдах их хотын завгүй амьдралтай зэрэгцэн “Гранд” шинэ дугаараа таны гарт хүргэж байна. Монголын хамаг хөрөнгөлөг ноёдын дугаар үүсгэн шавилдаг шүгдэн урсгалын толгой ренбүчи Н.Осгонбаяр хятад гэргийгээр цайгаа чануулдаг болохыг бид анхлан илрүүлэв. Домогт Э.Одгэрэл 53 насаа 100 саяын өртөгтэй шиншила шубээр гоёсныг бид анхлан дурандав.

Олны үл уйдах сэдэв оддын амьдралын хөшигний ардах нууц, тухайлбал, “Харанга” Чукагийн халуун хайрын эзэн залуу гэргий Булган, билэг танхай гитарч Д.Өлзий-Оршихын 3 дахь гэргий Дээгийг танилцуулж, банкир О.Орхон дуучин Г.Анхмаа нарын романс төгсгөл болсныг, алтны магнат Мянгаа 5 дахь гэргий О.Пүрэвдуламдаа хаягдсаныг “Гранд” илрүүлэв. Түүнчлэн хотын элитүүд цугладаг асан дуурийн театр яагаад үзэгчдээр ядуурхан болсныг, дуурийн дуураймал фанатууд хаачсаныг, эрос Т.Ариунаа хэнийг хэрхэн дуурайж стиль имижээ бүрдүүлж байгааг, дуураймал брэнд өмсөөд ч болов хувцас загварын шинэ трэндийг алдалгүй дагадаг Б.Сансармаагийн хэв маяг, фэшниста Э.Туулын нэг үдшийн гангараа ямар төсөвт эргэлддэгийг энэ дугаараас олж уншаарай. Харин ярилцлагын зочноор “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын тэргүүн Э.Оюунтунгалаг уригдаж, бяцхан миссүүдээс нь дэлхийн сайхан бүсгүй төрнө гэдэгт итгэж явдагаа хуваалцлаа. Мөн шинэ жил айсуй цаг дор энэ оны гоёлын даашинзны чиг хандлага дэлхийн загварын тайзнаа хэрхэн зурагдаж байгааг фэшнд дурлагч, амьдралыг таашаагч хүүхнүүддээ зориулан бэлтгэлээ. “Гранд”-аа тухлан уншаарай.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (11)
  • 12-06 10:45
    Retweet (7)
  • 12-06 10:52
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-06 10:50
    Retweet (2)
  • 12-03 16:10
    Retweet (2)
  • 12-06 10:59
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-06 10:54
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-06 10:28
    Retweet (1)
  • 12-06 10:46
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-06 10:27
    Retweet (1)