Ану маягийн lifestyle & Эгч дүү гурвын ноу-хау
2019 оны 10 сарын 14

Тэртээ 15 жилийн өмнө л “Гала” хамтлагаараа Монголын шоу бизнесийн ертөнцийг бужигнуулж явсан Ч.Уранхолбоо өдгөө нэгэнт айлын эзэгтэй, тавын таван хүүхдийн ээж болжээ. Анутай хэн л суух аж гэж боддог байсан улс цөөнгүй, үнэндээ. Гэвч эцсийн бүлэгт тэр Б.Түвшинбаяр хэмээх бизнесмен залуутай сууж, өнөр өтгөн өрх бүлийн эзэгтэй болсон. Дүрмийн дагуу “Busy Mom” гэх влог хөтөлж, охид хүүхнүүдэд хэрэгтэй, сонирхолтой мэдээлэл хүргэх бизнесэрхүү юм хийнэ. Ердийн хүнд бол тийм бизнес гэж юу байдаг юм гэхээр зүйлээр манай Ану бол ихээ том бизнес хийнэ шүү дээ. Тэгж ярьвал түүнд төгссөн сургууль, хүний өөдөөс шидчих диплом ч байдаггүй байх. Гэвч Ану дандаа амьд барби шиг үлгэрийн гүнж шиг амьдарсаар иржээ. Үүнд л Анугийн амьдрах ухаан, амьдрах чадвар, гайхамшигтай давуу тал байгаа юм даа.

Хоёр дүү нь ч ялгаагүй царай зүс, биеэ авч яваа байдал төрхөөрөө яг л эгчийн хуулбарууд. Ямартаа л эгч дүү гурван амьд барби нэр авч байхав. Энэ нь гоо сайхны хагалгаатай нь холбоотой егөө бөгөөд манай баатар Ану төрөхийн орон дээр гарахдаа хүртэл make-up-тайгаа байсан гээд үлгэр шиг юм их дуулдана шүү дээ. Тэглээ гээд эгч дүү гурав халхын хамгийн сайхан харчуудтай ханилж, хүүхэд төрүүлсэн ч гунхсан гүнж хэвээр амьдрах нь тэдний life style бөлгөө. Товчхондоо хүүхнүүдэд маань тэднээс суралцах зүйл их байнаа гэсэн үг. Эмэгтэй хүн хайрлуулах л гэж төрсөн гэдэг уриаг л мань эгч дүү гурав жинхэнэ утгаар нь хэрэгжүүлээд байх шиг санагдаж байгаа учраас л ингэж хэлж байгаа хэрэг л дээ. Гоо сайхны салонууд, косметик мэс заслууд хүртэл тэдний нүүр, хацрыг, хөх өгзгийг илбэн хайрлаасатай шүү дээ. Хариуд нь манай гурав ийм “поза” аван зураг, патиар авахуулж, тухайн байгууллагаа олон нийтэд рекламдаж л өгөх үүрэгтэй. 

Отгон дүү Ч..Номинхолбоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогтой үерхэж байсан удаатай. С.Цогийг хар тамхины хэрэгт холбогдоод байхад нь ч шүүхийн үүдээр хөтлөлцөн гүйдэг байсан гэх юм билээ. Хэт намханаасаа болоод загварын ертөнцөд хөл тавих хүслээ орхисон гэх Ч.Номинхолбоо ямартай ч улс төр, урлаг соёлын эрчүүдийн нүд, сэтгэлийг “гижигдэж” гүйсээр дараагийнхаа сонголтоор “Авьяаслаг монголчууд” шоуны ялагч, илбэчин С.Билэгтийг сонгосноо цахим орчинд зарлан тунхагласан.

“Илбэ намайг сонгосон” нэвтрүүлгээр өөрийнхөө авьяасыг бахдуулан олноо танигдсан С.Билэгт “Гала” хүргэн болоход гайхах зүйлгүй ээ гэсэн үг.

Анугийн эгч Ч..Уянхолбоо үе тэнгийнхээ н.Амараа гэх царайлаг, нуруулаг залуутай гэрлэж, хоёр хүүхдийн ээж болсон. Эгч “барби” нөхрөөрөө гангарсан шиг, хааяа дүү Ч..Анугаа даган үдэшлэг, цэнгүүн, үзвэр сонирхсон шиг явж харагддаг.

Эх сурвалж: "Гранд" сэтгүүл 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 10-14 12:41
    Retweet (19)
  • 09-27 09:54
    Retweet (14)
  • 10-14 15:31
    Retweet (12)
  • Retweet (11)
  • 10-14 10:16
    Retweet (10)
  • Retweet (7)
  • 11-15 11:19
    Retweet (6)
  • 11-15 12:24
    Retweet (4)
  • 11-15 11:22
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-15 12:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)