“ХАМТДАА ИНЭЭМСЭГЛЭЕ” зуслангийн тусгай ээлж эхэллээ
2019 оны 10 сарын 10

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, Хөдөлмөр Халамж үйлчилгээний ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Ээлтэй Ертөнц” ТББ-ын санаачилгаар хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа сувилгаа шаардлагатай 150 хүүхдийг “Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжийн хөтөлбөрийг 2 дахь жилдээ 2019 оны 10-р сарын 05-10-ны өдрүүдэд ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “ЧИ ГАНЦААРАА БИШ” уриатайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд амралтын хугацаанд “Хүүхэдтэйгээ танилцъя” хүүхэд бүрийн ганцаарчилсан үнэлгээ, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал зэрэг анхан шатны мэдэгдэхүүнүүд дасгал хөдөлгөөнийг мэргэжилтнүүд заах асран хамгаалагчдад зориулсан сургалтууд, “Намрын өнгө байгаль танин мэдэхүйн аялал, “Бидний оролцоо миний соёл” өртөөчилсөн ажил, “Мөнгөн хараацай” урлагийн наадам, “Монголын тусгай олимпын өдөр” спортын наадам, “Хөгжилтэй мөч” бүлэг дундын уулзалт зэрэг хөтөлбөр үйл ажиллагаа зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.


“Хамтдаа Инээмсэглэе” зуслангийн тусгай ээлжид нийслэлийн 9 дүүрэг, 6 аймгаас 150 хүүхэд, 150 эцэг эх, асран хамгаалагч нийт 350 орчим хүн хамрагдах бөгөөд тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ажиллаж байна.
Уг ээлжийн үеэр Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээний баг ОУХ Найрамдал цогцолборт ажиллаж хүүхэд, эцэг эхчүүдэд зориулсан 2 хөтөлбөрийн дагуу сургалт, зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан.
Мөн хүүхдүүдээр гэр бүл сэдэвт зураг зуруулж, баримлын шавраар тоглуулах, сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх Баадий айдсаа таньсан нь номын уншлага хийж ярилцах, Миний биеийн аюулгүйн дүрэм сургалтыг хүүхдүүдэд зохион байгуулсан.
Зуслангийн тусгай ээлжийн нээлтийн үйл ажиллагаа 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ОУ-ын Хүүхдийн “Найрамдал” цогцолборт боллоо.

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 10-28 19:47
    Retweet (32)
  • 10-14 12:41
    Retweet (19)
  • 09-27 09:54
    Retweet (14)
  • Retweet (13)
  • 10-14 15:31
    Retweet (12)
  • 10-14 10:16
    Retweet (10)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • 11-15 12:24
    Retweet (5)
  • 11-15 13:14
    Retweet (4)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 11-15 13:14
    Retweet (1)
  • 11-15 13:12
    Retweet (1)
  • 11-15 12:22
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-15 13:28
    Retweet (0)
  • Retweet (0)