“Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Фэско” группийн хамтарсан нүүрсний терминал байгуулах тэзү бэлэн болжээ
2019 оны 9 сарын 19

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай цөөн хором уулзлаа.

Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тэээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм.

ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар 6 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.

ТЭЗҮ-г боловсруулахдаа “Фэско” групп нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай нягт хамтран ажилласан бөгөөд ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгснөөр ийнхүү төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа.

Эх сурвалж: http://ett.mn/

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 10-28 19:47
    Retweet (32)
  • 10-14 12:41
    Retweet (19)
  • 09-27 09:54
    Retweet (14)
  • 10-14 15:31
    Retweet (12)
  • Retweet (11)
  • 10-14 10:16
    Retweet (10)
  • Retweet (8)
  • Retweet (7)
  • 11-15 12:24
    Retweet (5)
  • Retweet (3)
  • 11-15 13:14
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-15 12:22
    Retweet (1)
  • 11-15 12:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-15 12:02
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-15 13:14
    Retweet (0)
  • 11-15 13:12
    Retweet (0)