Хотын дарга С.Амарсайхан орлогчдынхоо тоог нэмэв
2019 оны 3 сарын 30

С.Амарсайхан Хотын даргын үүрэгт ажлаа хүлээн авсан даруйдаа Нийслэлийн засаг даргын тамгын газар бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажлыг хийж Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Энэ дагуу Хотын дарга С.Амарсайхан орлогчоосоо эхлээд газар, хэлтэс, албадын дарга нараа өөрчилж буй бололтой.

Өмнөх Хотын дарга С.Батболд дөрвөн орлогчтой ажиллаж байв. Харин С.Амарсайхан дөрвөн орлогчоо хоёр болгон цөөлөх нэрээр нэмэгдүүлэв. Бүр хоёроор нэмжээ.

Тодруулбал, С.Амарсайхан нь

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч,

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогч гэсэн АЛБАН ЁСНЫ ХОЁР ОРЛОГЧТОЙ албан бус буюу ТӨСЛИЙН УДИРДАГЧ НЭРТЭЙ дөрвөн “орлогчтой” ажиллахаар тогтлоо.

Тодруулбал,

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслийн удирдагч

Инноваци технологийн хөгжил хариуцсан Төслийн удирдагч

Агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч

Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагчтай ажиллахаар болов.

Төслийн удирдагч гэх орон тоо нь Нийслэлийн Засаг даргын орлогчийн статусаар ажиллах юм байна. Одоо Хотын даргын орлогч, төслийн удирдагчдаар хэн томилогдох вэ гэдэг олны анхаарлыг татаж буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг албан тушаалуудын өрсөлдөөн ч нэлээн эрчимжсэн байна.

Эрх мэдэлтэй албан тушаалтны тоо нэмэгдэх бүрт улсын төсвөөс гарах зарлага нэмэгдэх нь тодорхой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (36)
  • Retweet (29)
  • Retweet (9)
  • Retweet (8)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • 12-01 09:46
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-01 10:24
    Retweet (1)
  • 12-01 10:11
    Retweet (1)
  • Retweet (1)