Сайд, дарга нар жийп хөлөглөж, аврагч иргэд харин ”УАЗ- пурган” унадаг
2019 оны 3 сарын 21

        Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн унадаг "Lexus 570" автомашиныг өнгөрсөн жилийн энэ үед ард иргэд шүүмжилсээр байсан. Гэвч өнөөдөр ард түмэн маань нийтээрээ сайдын тансаглалыг мартаж түүн шиг үнэнч шударга хүн үгүй мэт авирлаж буй нь харамсалтай. Төсвийн орлого бүрдүүлэлт алдагдалтай, иргэдийн халааснаас татвар шимтгэлээ нэмэгдүүлж буй энэ цаг үед сайдын тансаглал, тэнэглэл байсан гэдэгт хэн ч маргахгүй биз ээ. Ц.Нямдорж сайдаас УИХ-ын хуралдааны үеэр О.Баасанхүү гишүүн 300 гаруй саяын үнэтэй машин унаж байгаа талаар Ц.Нямдоржоос асуухад тэрбээр "Энэ сүртэй зардал нэмэгдээд байх зүйл байхгүй" гэх тайлбарыг өгч байсан юм.

        Дээрх машин нь Дубай дахь “Al-Futtaim Motors”-д 130 мянган ам.доллараар зарагддаг. Харин "Toyota"-гийн албан ёсны борлуулагч Таванбогд, Мөнххада, Хэт моторс компаниуд захиалгаар Монголын зах зээлд нийлүүлэхэд 315 сая төгрөгийн ханштай байсан. “0101-УБҮ” улсын дугаартай уг машиныг ШШГЕГ-ын захиалгаар “Лотус голд майнинг” компани 360 сая төгрөгөөр нийлүүлсэн нь олон ил болсон.

        Тэгэхэд Ц.Нямдорж сайд тансаглалаа ингэж тайлбарласан байдаг. Тодруулбал, “Саяхан манай яамныхан хуучин машинуудад зохицуулалт хийж, шинэ машин авсан. Тэр машиныг би унаж байгаа нь үнэн. Тэр машин 300 гаруй сая төгрөгийн үнэтэй гэсэн” гэж ард түмний амыг таглаж хэлэх үггүй болгосон.

        Яам, агентлагийн сайд, дарга нар идэш нь дийлддэггүй том, том жийпнүүд хөлөглөн хотын түгжрэлд зөөлөн арьсан суудал дээр тухалж байхад хүний алтан амь авардаг аврагчид нь "УАЗ- пурган" машинд чихэлдээд явах нь хэвийн үзэгдэл үү?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (28)
  • Retweet (21)
  • Retweet (16)
  • Retweet (9)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 12-01 09:46
    Retweet (2)
  • 12-01 09:19
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-01 09:21
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)