Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын шүүх хурал эхэллээ
2019 оны 2 сарын 15

        Н.Батбаярыг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар нь шалгаж эхэлсэн байдаг. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан юм.

        Тэгвэл өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох шүүх хурал 09.30 цагаас эхэллээ.

        Уг шүүх хурлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд товлосон ч өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-14 15:12
    Retweet (84)
  • Retweet (37)
  • Retweet (10)
  • 11-30 19:11
    Retweet (7)
  • 12-01 11:05
    Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • Retweet (4)
  • 12-01 09:46
    Retweet (4)
  • 11-30 18:53
    Retweet (3)
  • 12-01 11:02
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-01 11:04
    Retweet (1)