ХАВРЫН ЧУУЛГАНААР ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ
2019 оны 2 сарын 11

        Хуулийн дагуу намрын чуулган энэ сарын 10-ны өдөр завсарлана. Өнгөрсөн саруудад улс төрд хүндхэн нөхцөл байдал үүссэнээс болж УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хоёр сарын хугацаанд гацсан. Мөн энэ хэрээр намрын чуулганы хугацаанд хэлэлцэхээр товлоод байсан хуулийн төслүүдийн тэн хагас нь хэлэлцэгдээгүй билээ.

Нийгэм, эдийн засаг, ард түмний амьдралтай салшгүй холбоотой чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэлгүй хүлээгдэж буй учир УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар намрын чуулганы хугацааг сунгах бодолтойгоо илэрхийлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн намрын чуулганы хугацааг сунгах саналыг УИХ-д хүргүүлээд байгаа билээ. Санал дэмжигдвэл УИХ-ын чуулганы хугацааг 14 хоногоор л сунгах боломжтой юм.

        УИХ-ын даргын хэлснээс дүгнэвэл УИХ-ын намрын чуулганы хугацаа сунаж мэдэхээр байна. Хэдий ийм ч хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалт батлагдаад байна. Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 5, Улсын Их Хурал дахь намын бүлгүүдээс 32, Байнгын хороодоос 28, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас 5, Засгийн газраас 49, давхардсан тоогоор нийтдээ 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Тогтоолын төслийг боловсруулахдаа хуулиар хэлэлцэхийг нь тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүдийг нэр зааж тусгах, харин хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж байх зарчим баримталсан байна.

        Хаврын ээлжит чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” тогтоолын төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд гэх мэт өргөн ач холбогдолтой 26 хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ. Олон жилийн турш яригдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэн, хэрхэн яаж боловсруулсан ард иргэдээс санал авсан эсэх чухам ямар өөрчлөлт оруулах зэрэг мэдээлэл нь иргэдийн анхаарлыг татсаар байгаа. Зарим судлаач эцэг хуульдаа гар хүрэх шаардлагагүй гэж үздэг бол зарим нь цаг нь болсон гэж тайлбарласаар ирсэн. Ямартай ч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр товложээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 11-27 12:27
    Retweet (12)
  • Retweet (8)
  • 11-28 21:12
    Retweet (7)
  • 11-26 20:22
    Retweet (4)
  • Retweet (3)
  • 11-28 21:46
    Retweet (2)
  • 11-28 21:05
    Retweet (2)
  • 11-28 20:10
    Retweet (2)
  • 11-28 21:36
    Retweet (1)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 21:17
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-28 21:04
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-28 21:47
    Retweet (0)
  • 11-28 21:42
    Retweet (0)
  • 11-28 21:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)