УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонгохоор хэлэлцэж байна
2019 оны 2 сарын 1

Төрийн байгууллагын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргаар Г.Занданшатар гишүүнийг томилохыг 100 хувийн саналаар дэмжсэн билээ. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ЗТХ-ийн сайд болон БСШУС-ын сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг өргөн барьснаас хойш хоёр сар өнгөрлөө. Тиймээс сайд нарыг чөлөөлөх асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Дамба-Очир “Манай байнгын хороо ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Одоогоор байнгын хорооны дүгнэлт бэлэн болоогүй байна” гэсэн тайлбар өгөв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд УИХ-ын даргад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Би УИХ-ын даргаар Ц.Нямдорж сайдыг оруулж ирнэ гэж бодож байсан. Эсвэл Т.Аюурсайхан эсвэл Л.Оюун-Эрдэнийг оруулж ирнэ гэж бодож байсан ч МАН залуу гишүүнээ дэмжээгүй бололтой юм. Өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзахад Г.Занданшатар “Салхитын орд дээр зоригтой байсан хөөрхий дэмжээрэй” гэж надад хэлсэн. Би дэмжинэ ээ. Цаашид шударга байж чадахгүй бол бас зайлуулахын төлөө ажиллана шүү.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Нэр дэвшигч нь улс төрд олон жил ажилласан хүн. Г.Зандашатар гишүүн УИХ-ын даргаар сонгогдсон тохиолдолд гишүүдийнхээ эв нэгдлийг хангахад анхаарч ажиллах хэрэгтэй. Үүний дараагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлэх нь зөв” гэлээ.

Нэр дэвшигч Г.Занданшатар нь 1987 онд 10 жилийн 77 дугаар дунд сургуулийг, 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч мэргэжлээр, 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургуулийг төгсжээ. Тэрбээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банкинд Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монгол Банкны Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгчөөр ажиллаж байв. 2000-2003 онд ХААН банкны Дэд захирал, 2003-2004 онд ХХАА-н дэд сайд, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнгийн судлаач, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос ЗГХЭГ-ын даргаар ажиллажээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-28 21:47
    Retweet (2)
  • 11-28 21:46
    Retweet (2)
  • 11-28 21:36
    Retweet (2)
  • 11-28 22:00
    Retweet (1)
  • 11-28 21:24
    Retweet (1)
  • 11-28 21:22
    Retweet (1)
  • 11-28 22:04
    Retweet (0)
  • 11-28 22:01
    Retweet (0)
  • 11-28 22:00
    Retweet (0)
  • 11-28 22:00
    Retweet (0)
  • 11-28 21:56
    Retweet (0)
  • 11-28 21:54
    Retweet (0)
  • 11-28 21:53
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-28 21:42
    Retweet (0)
  • 11-28 21:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)