“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнууллаа
2019 оны 1 сарын 2

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн зарим ажилтныг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жил, "Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсаны 8 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эдгээр ажилтанд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Эдийн засаг, Санхүүгийн удирдлагын газар хариуцсан Тэргүүн дэд захирал, гавьяат эдийн засагч Б.Жаргалсайхан тэргүүтэй газар нэгжийн дарга нар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шагналыг гардуулж, баяр хүргэлээ.

Мөнэнэ өдөр эрхэлсэн амжилдаа амжилт гаргасан ажилтнууд Засгийн газрын шагнал Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны жуух бичгээр шагнуулсныг гардуулав.

"АЛТАНГАДАС” ОДОНГООР

Ш.Баярхүү - Салбарын Захиргаа, удирдлагын хэлтсийн Ерөнхий зохион байгуулагч

Г.Батмөнх - Салбарын нягтлан бодогч

А.Жаргалсайхан - Салбарын Ашиглалтын хэсгийн Автосамосвалын оператор

"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” МЕДАЛИАР

Ө.Сумъяабаатар Гүйцэтгэх захирлын ажлын албаны ахлах зөвлөх

Б.Алтанхуяг - Салбарын Ашиглалтын хэсгийн Экскаваторын оператор

П.Нацагдорж - Салбарын Ашиглалтын хэсгийн Автосамосвалын оператор

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн " Жуух бичиг”

Б.Баярмаа - Ханган нийлүүлэлтийн албаны дарга

М.Амартүвшин - Худалдан авалтын албаны ахлах мэргэжилтэн

О.Лхагвасүрэн - Ханган нийлүүлэлтийн албаны мэргэжилтэн

Ц.Гончигцэрэн - Худалдан авалтын албаны мэргэжилтэн

Э.Мөнхзаяа - Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (76)
  • Retweet (4)
  • 01-19 22:47
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-19 22:05
    Retweet (1)
  • 01-19 22:01
    Retweet (1)
  • 01-19 21:49
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-19 22:53
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)