Уурхайчид Тэргүүний уурхайчин, Хүндэт жуух бичгийн эзэд боллоо
2018 оны 12 сарын 21

Монгол Улсад Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 96 жил, "Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 8 жил, 2018 оны ажлын үр дүнгээр идэвх санаачилгатай ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтнууд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шагнууллаа.

Үйлдвэрлэл, уул уурхайн газар хариуцсан дэд захирал Г.Дэлгэрбаяр, Стратеги хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр, Ерөнхий удирдлагын газар хариуцсан дэд захирал Д.Энхболд, Хууль эрхзүйн газар хариуцсан дэд захирал Н.Баярчимэг нар Монгол Улсын Засгийн газрын шагнал "Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны "Хүндэт жуух бичиг”-ийг уурхайчдадаа гардуулав.


Монгол Улсын Засгийн газрын шагнал Тэргүүний уурхайчин цол тэмдгээр:

- Ашиглалтын хэсгийн Экскаваторын оператор С.Сүхням,

-Засвар, механикийн хэсгийн Тосолгооны оператор Д.Түвшинжаргал

- Ашиглалтын хэсгийн Автосамосвалын оператор Д.Ганболд

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны Хүндэт жуух бичгээр:

- Ашиглалтын хэсгийн Бульдозерын оператор З.Алтаншагай

- Ашиглалтын хэсгийн Автосамосвалын оператор Т.Пүрэвдорж

- Ашиглалтын хэсгийн Ээлжийн мастер Ж.Амгаланбаатар

- Ашиглалтын хэсгийн Ээлжийн мастер Г.Оюунбаатар

- Ашиглалтын хэсгийн Автосамосвалын оператор Ц.Баатарсүх

- Ашиглалтын хэсгийн Автоачигчийн оператор Б.Ариунболд

- Засвар, механикийн хэсгийн Үйлчилгээний мастер А.Эрдэнэбилэг

- Захиргаа, удирдлагын хэлтсийн Захиргааны мэргэжилтэн Д.Оюунхүү

- Ачилт, экспортын хэлтсийн Зохицуулагч Б.Ганбаатар

- Ачилт, экспортын хэлтсийн Пүүлэгч Д.Оюунбат

- Ачилт, экспортын хэлтсийн Пүүлэгч А.Нандинчимэг

- ХАБЭАБОХ-ийн ХАБ-ын мэргэжилтэн Б.Түвшинтөгс

- ХАБЭАБОХ-ийн ХАБ-ын мэргэжилтэн С.Шинэбаяр

нар тус тус шагнууллаа. Шагнал гардуулах үеэр удирдлагуудын зүгээс 2018 онд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон уул уурхайн салбарт түүхэнд тэмдэглэгдэх томоохон ажлууд хийж гүйцэтгэснийг онцолж, ирэх жилүүдэд төлөвлөн ажиллаж байгаа ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгч, шагналтнууддаа ажлын өндөр амжилт хүслээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (76)
  • Retweet (4)
  • 01-19 22:47
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-19 22:05
    Retweet (1)
  • 01-19 22:01
    Retweet (1)
  • 01-19 21:49
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 01-19 22:53
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)