Тусгай цэцэрлэг өдөрлөг зохион байгууллаа
2018 оны 11 сарын 29

Сүхбаатар дүүргийн 186 дугаар цэцэрлэг “Тусгай цэцэрлэгт хамрагдаж байгаа бага насны хүүхдийн онцлог, хэрэгцээ шаардлага өнөөгийн байдал өдөрлөг” зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлж, сургалтын өмнөх боловсролд хамруулснаар тодорхой хэмжээнд хөгжих боломжтой болохыг өдөрлөгийн үеэр харуулахыг зорьжээ. Тухайлбал, хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд хөдөлгөөн заслын ангид явж, хөлд оруутаа, энгийн цэцэрлэгт шилжин суралцах боломжтой болдог гэлээ.  Хүүхэд бүрийн онцлогт тохирсон орчин нөхцөлийг цэцэрлэгийн удирдлагууд бүрдүүлэхийн зэрэгцээ хүүхдийг  бэрхшээлээр нь ангилан бүлэгт хуваан тохирсон сургалтыг явуулдаг байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн урлагийн наадамд медаль авсан бяцхан авьяастнууд урлагийн тоглолт үзүүлсэн нь содон байлаа.

 Хүүхэд хөгжүүлэх танхимуудыг зоорин давхардаа тохижуулжээ.  Энд хөдөлгөөн засал, ахуйн засал гэхчлэн танхим бий. Түүнээс гадна тайвшруулах өрөөг хувийн хэвшлийнхэн тохижуулж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр бэлэн болгохоор ажиллаж байгаа гэлээ.

Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдэд аюулгүй орчин нөхцөлөөс гадна тусгай хэрэглэгдэхүүн шаардлагатай байдаг байна. Хүүхэд бүрийн бэрхшээл онцлогт тохирсон сургалт явуулахын зэрэгцээ тохирсон хоолыг бэлтгэн өгдөг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 13:34
    Retweet (36)
  • 12-11 22:13
    Retweet (27)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (10)
  • 12-12 11:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 10:34
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)