“Эрдэнэс-тавантолгой” ХК-ийнхан Лондонд компани болон хувьцааныхаа талаар танилцууллаа
2018 оны 11 сарын 27

Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд ИБУИНВУ-ын Лондон хотод зохион байгуулагдаж буй Олон улсын уул уурхай, хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт "Mines & Money London”-д Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Стратеги, хөгжлийн газар хариуцсан дэд захирал Т.Цогтбаяр нар оролцож байна.

Уг чуулга уулзалт нь Лондонд 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын чиглэлийн хамгийн том арга хэмжээ юм. Энэ удаагийн чуулганд 2500 удирдах албан тушаалтан, 100 гаруй ивээн тэтгэгчид, 600 гаруй хөрөнгө оруулагчид, 200 гаруй уул уурхайн компаниуд оролцож байгаагийн нэг нь Монгол Улсын Засгийн газар ба иргэд, аж ахуйн нэгж хувьцааг нь эзэмшдэг "Эрдэнэс-тавантолгой” ХК юм. Тус компани үйл ажиллагаагаа сурталчлан бүхээг ажиллуулж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгч байна. Чуулга уулзалтын Европ, Ойрх дорнод, Азийн арга хэмжээний үеэр тус компанийн дэд захирал Т.Цогтбаяр хөрөнгө оруулагчдад Тавантолгой орд, ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх төслүүд болон"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг арилжаалахтай холбоотой танилцуулга хийж, илтгэл тавилаа. Мөн EMR Capital компани зэрэг томоохон хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж мэдээлэл өгсөн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 13:34
    Retweet (36)
  • 12-11 22:13
    Retweet (27)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (10)
  • 12-12 11:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 10:34
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)