ОХУ-ын Гэгээрлийн яамтай тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
2018 оны 11 сарын 21

 ОХУ өнгөрсөн тавдугаар сард Боловсролын яамаа үүрэг чиглэлээр нь төрөлжүүлэн Шинжлэх ухаан, дээд боловсролын яам, Гэгээрлийн яам хэмээн хоёр хуваасан. Гэгээрлийн яам нь сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол мөн мэргэжлийн боловсролоо хариуцдаг болжээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа.

  Уулзалтын үеэр хоёр тал дараах үндсэн чиглэлүүдээр санал солилцож, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтарч ажиллахаар тохиролцлоо. Үүнд, Монгол Улсад орос хэл, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үүний тулд орос хэлний багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх, хүүхэд залуусын дунд орос хэлний олимпиад зохион байгуулах, түрүүлсэн болон амжилт үзүүлсэн хүүхдүүдийг ОХУ-д хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах тал дээр хоёр яам бүх талын дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.


  Түүнчлэн хоёр улсын хооронд Засгийн газрын түвшинд хүүхэд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, ОХУ-ын олон улсын “Артек” зуслан, Монгол Улсын “Найрамдал” олон улсын зусланд хүүхдүүдийг амраах талаар мөн ирэх онд болох Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд 2019 оны наймдугаар сард хоёр орны хүүхэд залуучууд оролцсон томоохон арга хэмжээ зохион байгуулахаар тодорхой тохиролцоонд хүрлээ.

  Тус улс 2013 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай бие даасан хуультай болсон бөгөөд тусгай хэрэгцээт боловсрол олгох 1664 сургууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх тусгай хөтөлбөр, стандарт байдаг байна.

  БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тусгай хэрэгцээт мэргэжлийн багш нарыг ОХУ-д бэлтгэж ирсэн тогтолцоог сэргээн идэвхижүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж энэ хүрээнд туршлага судлах, манай улсад хэрэгцээтэй сургалтын хөтөлбөр, стандартыг нэвтрүүлэх талаар тодорхой зөвшилцөлд хүрлээ. Тухайлбал, сүүлийн 20 гаруй жил орхигдчихоод байсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нарийн мэргэжлийн багш нарыг ОХУ-д тасралтгүйгээр сургаж бэлтгэх, тусгай хэрэгцээт боловсролын талаар үе шаттай хамтарсан сургалт зохион байгуулах, үүнд ерөнхий боловсролын багш нараас гадна цэцэрлэгийн багш нарыг хамруулахаар тохиролцсоноор энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

Эх сурвалж:https://mecss.gov.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 13:34
    Retweet (36)
  • 12-11 22:13
    Retweet (27)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (10)
  • 12-12 11:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 10:34
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)