“Хурд” хамтлагийн шинэ гишүүд үү?
2018 оны 11 сарын 13


Домог бол домог. “Хурд” тэр тусмаа домог. Саяхны амралтын өдрүүдэд нэгэн бичлэг сошиал медиад шуугиан тариад байна. Тэр нь “Хурд”-ын Д.Отгонбаярын “Чамд таалагдахын тулд анх удаа” дуун дээр монголын олон олон амьд хөгжим сонирхогч залуус нэг зааланд цуглан нэгдсэн явдал байв. “Чоно” хамтлаг тайзнаас гитардаж амьд хөгжим сонирхогчид, монголын урлагийн гегантууд тайзан дээр гарсан нь үзэгчдийг огшоож орхисон. Үүний өмнөхөн “Brand Media Group”-ийн захирал шоу менежер Аагий, шоу менежер Төвшөө нар нэгэн богино видео цацаад байсан.

АНУ-д “Нирвана” хамтлагийн дуун дээр 1000 бөмбөрчин хамт тоглосон, ОХУ-д Виктор Цой-ийн дуун дээр 300 гитарчин хамт тоглосон. Монголд яагаад үүнийг хийж болохгүй гэж? Энэ талаар залуус ярилцсан видеоны үргэлжлэл энэ байв. Шоу менежер Аагийгийн хувьд “Хурим Аагий” нэрээрээ монголын шоу ертөнцөд нэгэн аравныг үдэж буй чадварлаг менежер. Тоглолт эвент видеи клип гээд эдгээр залуус гар бие оролцдоггүй зүйл гэж үгүй болсон.

Саяхан Үндэсний телевизийн шинэ олон ангит кинонд эдний баг хамт олон оролцсон байв. Миссийн тэмцээн зохион байгуулж авахуулсан зураг нь хэсэгтээ шуугиан тарьсан залуус ээлжит тэсрэлтээ хийсэн биш “Хурд”-ын шинэ гишүүн гэж эндүүрэгдэх шахаж байна. П.Баттүвшин нь дуу хүртэл дуулаад амжсан байхад нээрээ болохгүй юм байхгүй юм биш үү? Хурим Аагий ч бас оюутан ахуйдаа дуулж явсан эртний сайхан түүх бий. Тэдний дуулиан тарьсан бичлэгийг доорх линкээр сонирхоно уу. 

Гэнэтийн бэлгийн бэлтгэл ажил хэрхэн явагдсаныг дараах бичлэгээс үзээрэй
Video:1  https://www.facebook.com/BRANDMEDIAGROUPLLC/videos/981096898758584/

Гэнэтийн бэлэгийг дараах бичлэгээс үзээрэй
Video:2  https://www.facebook.com/BRANDMEDIAGROUPLLC/videos/310776769651160/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 13:34
    Retweet (36)
  • 12-11 22:13
    Retweet (27)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (10)
  • 12-12 11:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 10:34
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)