Кёкшюүзан Д.Батбаяр найрын ширээний үүцээ задаллаа!
2018 оны 11 сарын 13

Японы мэргэжлийн сумогийн түүхэнд жинхэнэ утгаараа “Монгол сонгодог” болон нэр алдар, ир бяр, гүүр нь болсон хүн бол Кёкшюүзан Д.Батбаяр. Түүний араас энэхүү 25 жилийн хугацаанд 20 гаруй монгол залуус Японы мэргэжлийн сумод одтой яваа. Энэхүү түүхэн эхлэлийг тавьсны 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа юм. Сумочдын загалмайлсан эцгээс гадна бүхий л салбарт жин дарж яваа Д.Батбаяр баярт мөчөө ёслол төгөлдөр тэмдэглэх болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд дуулгасан нь цочир сонин байлаа. 


Энэхүү түүхэн баярт өдрүүдэд “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх сумо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан, “Сумо-25” асуулт хариултын нэвтрүүлэг тэмцээн тус тус өндөр шагналын сантай зохион байгуулагдах гэж байна. Мөн эр бяр нь тэгширсэн хүчтэнүүдийн дунд “Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан”-ыг 12 сарын 9-ны өдөр Буянт ---Ухаа спорт ордонд явуулахаар төлөвлөсөн байна. Мэдээж барилдааны үеэр азтай үзэгч шалгаруулна. “Жалам хар” брэндийн мотоцикль, 200-500 мянган төгрөг эздээ хүлээж байна. 


Хүүхдүүд гар зургийн аль ч төрлөөр оролцож болно. Уралдааны материалыг 12 сарын 5-ны өдрийн 18 цаг хүртэл “Кёкшюү тауэр”-ын 1 давхарт хүлээж авах юм байна. Лавлах утас: 99050575 
Шагналын санд “Дисней лэнд” үзэх эрх, 200-500 хүртэлх мянган төгрөг, Dell брэндийн нөүтбүүк багтжээ. Нийт 5 хүүхэд шагналын эзэн болох юм байна. 


Хэвлэл мэдээллийнхэн бүтээлээ egi_222@yahoo.com хаягаар 12 сарын 5-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд ирүүлэх юм. Лавлах утас 99050575 
Шагналын санд Япон улсад аялах, башё үзэх эрх, Iphone X гар утас, 500 мянган төгрөг багтжээ. 
Бөөн бөөн бэлэг задалсан эрхэм сумоч танд талархал илэрхийлье. Д.Батбаярын төдийгөөс өдий хүртэлх хичээл зүтгэл, түүний үр шим улам дэлгэрч байгаа. Монгол түмний хайр хүндлэлийг эгнэгт дааж ирсэн эрхэм танд баярын мэнд хүргэе!

Д.Сэргэлэн 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (16)
  • 12-12 11:05
    Retweet (15)
  • Retweet (15)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (4)
  • 12-12 10:15
    Retweet (2)
  • 12-12 10:18
    Retweet (2)
  • 12-12 11:23
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-12 11:31
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-12 11:01
    Retweet (0)