“Том 6 толгой” Поророгийн эсрэг
2018 оны 11 сарын 5


Өнгөрсөн Баасан гаригт “Тэнгис” кино театрт баахан өөрөөсөө намхан, жижигхэн хүмүүс дунд сэллээ шүү дээ. Моделиуд энгийн хүмүүс дунд орохоороо яг ийм мэдрэмж авдаг байх. Тэнд надаас өндөр нь Пороро л байсан. Мэдээж хувцас өмссөн “нөгөө юу” гэдгийг та нар хэлүүлэлтгүй ойлгосон байх. Хүүхдүүд дотны андтайгаа уулзаж зургаа авахуулж бужигнах боломжийг “Том 6 толгой” киноны уран бүтээлчид олгосон юм. Та нар багадаа үсээ жижигхэн жижигхэн сүлжээд өнгө өнгийн резин зүүж байсан уу? Би л лав тэгж зүүчихээд дараа нь тайлах гэж үсээ зулгаагаад наян юм болдог байсан юмдаг. Тэрнийг бодвол арай ихээр нь үсээ аваад сүлжчихсэн охид бүжиглэж байсан. Киноны клипний бүжигчид. Кино эхлэхийн өмнө баахан бужигнаж авсан бяцхан үзэгчид танхимдаа орлоо. 


“Том 6 толгой гэж юу вэ?”
Би бүр яг энэ киноны нээлтэнд ирэхээ мэдсэн юм шиг “Том 4 толгой” киног нь телевизээр гарахад нь үзчихсэн байсан юм. “Зуслангийн найзууд”, “Улаан дарцаг”, “Еэ еэ Шар буд” гээд миний төдийгүй та бүхний мэдэх хүүхдийн киноны лист дуусна. Тэр утгаараа энэ киног зурагтаар гарахад нь сониучирхан үзсэн юм. Хүүхдүүдийн хөгжилтэй адал явдал тэр анги дээр Улаанбаатар хотод өрнөсөн. Шторкноос харахад 6 толгой хөдөө “адал явдалдах” нь байна. Киноны өмнө нөгөө бүжигчин охид, гол дүрийн 6 дээр нэмэх нь реппэр Номинжин хамтдаа дуугаа дуулж бүжиглэсэн. Танхим пиг дүүрч бүр нэмэлт сандлууд тавьж зочдоо багтаадаг юм байна. Ийм олон хүүхэд ойрд хараагүй. Багад найрал дууны тэмцээнд ороход л нэг ингэж бужигнадаг сан. Урд гарсан хэд нь сандрахгүй хэлбүүхэн гэгч нь дуугаа дуулж бүжиглэж байгаа нь ёстой жинхнээсээ цоглог. Ялангуяа тэр “банш” Батаагийн охин ямар сүрхий бүжиглэдэг юм бэ? Нүдэнд тусаад байгаа юм л даа. Ингээд кино эхэллээ. 
Бидний мэдэхгүй хүүхдүүдийн амьдрал 


Магадгүй ээ, өөрөө хүүхэд байхаа болиод тэр цаг мөчөөс хүүхдүүдийн ертөнцийг сонирхохоо больсон биз. Орчин үеийн хүүхдүүд юу хийдэг, юу хүсэж мөрөөддөг, ямар чадвартай болсныг томчууд бид мэдэхгүй. Улаанбаатар хотын 4 найз нэг найзынхаа Булган аймагт байгаа аавыг олохоор хотоос хөдлөх гэж байна. Мэдээж нэмэлт мэдээллийг ар гэрийнхнээсээ тандах маягаар асууж байна. Хөдөө явах гэснээс бага байхад самранд явах гэж нэг ажил байж билээ. Би нэг ч удаа явж үзээгүй л дээ. Ээж аав явуулдаггүй байсан юм. Одоо ганц удаа ч гэсэн яваад үзчихгүй гэсэн харамсах сэтгэл төрдөг. Охид угаасаа юу л хийж чадаа аж. Яг энэ киноны хоёр охин шиг хээр хөдөө нус нулимстайгаа холилдах байсан болов уу? Бас бөөнөөрөө нийлж гол явдаг байсан. Нэг удаа их сайхан зугаалах гэж яваад мөнгөө хулгайд алдаад. Бөөнөөрөө мөнгөгүй юу ч үгүй “өлөн” зугаалж билээ хэ хэ. Ер нь бол том толгойлж дураараа ийш тийш явж үзээгүй хүмүүс байхгүй дээ. Манай 4-ийн аялал төөрснөөр өндөрлөх шахав. Ашгүй хөдөөний охин хүү хоёртой таарч байгаа юм. Охин нь жүжигчин Батаагийн охин, хүү нь яг Булганы уугуул жинхнээсээ малчин хүү Цэрэнпил. Мэдээж хот хөдөөгийнхөн бие биенээ хараад гайхаж дуусна. Тэдний харилцан яриан дээр нулимсаа гартал инээлдсэн бид. Товчхондоо хүүхдүүдэд  монгол орны талаар мэдлэг мэдээллийг хөгжилтэй хөөрхөн байдлаар олгосон өгөөжтэй кино болжээ. Ялангуяа тэр модны хулгайчтай хэсэг айдастай мөртлөө инээдтэй. Одооны хүүхдүүд хот хөдөөдөө нэг иймэрхүү аж төрж байгаа юм байна. 
Цэрэнпил хаачсан бэ?


Дахиад нэг анги хийгдэх юм байна, хийгдээсэй гэсэн хүлээлт дунд кино дууслаа. Танхим үнэхээр халуун дулаан уур амьсгалтай байлаа. Ийм халуун сэтгэлтэй үзэгчид бас байдаг аа. Хүүхдүүд ямар хөөрхөн юм бэ. Би лав 10 үсний найранд очсоноос илүү энерги авсан байх. Нэг ч гэсэн хүүхдийн кино нэмэгдсэнд ээж аавууд ч баяртай байна билээ. Бидний байнга бодож явдаг мөртлөө орхигдсон сэдвийг уран бүтээл болгож багачуудаа баясгасан кино багийнханд баярлалаа. Хүүхдүүд дунд байгаад би ч өөрөө бүр хөөрчихлөө. Гуравдугаар ангийг нь шууд залгуулаад гаргачихгүй. Цэрэнпил хот явчихсан уу? Тэр ч хэлбүүхэн хотод алзахгүй хүүхэд дээ. Дараагийн анги нь хурдан гараасай. 

Бэлтгэсэн: У.Цахирмаа 
Фотог: Т.Батцэнгэл 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 13:34
    Retweet (36)
  • 12-11 22:13
    Retweet (27)
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (21)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (10)
  • 12-12 11:05
    Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 10:34
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)