Жүжигчин, СТА Лувсандагвын Эрдэнэ-Очир:  “Гамлет”-ыг моно болгож тоглох сэдэл “Боролдой” Мягмар ахаас болсон!
2018 оны 10 сарын 15

Гайхалтай, браво! Би та нарт чихэнд чинь чихэр шиг орох мэдээ дуулгая. Үнэхээр “Гранд”-ыг арай өөр мэдрэмжтэй хүмүүс уншдаг нь үнэн бол энэ мэдээнд алмайрах учиртай. Алдарт “Гамлет” моно хэлбэрээр, тэр дундаа эмэгтэй хүний амилуулснаар үзэгчдэд хүрэх гэж байна. Энэ сарын 24, 25-нд та нар асар их гайхахаар байсныг би түрүүлж олж мэдээд эзнийг нь олж ярилцлага хийгээд аваад ирлээ. Улаан хивсний ёслол, мундаг бичигчдийн шүүмж дунд драмын театрын “Гамлет” газардаж байсан цаг саяхан. Дэлхийн өнцөг булан бүрт хэдэн мянган янзаар тавигдсан “Гамлет” монголд моно болж эмэгтэй жүжигчнээр дамжин хүрнэ гэдэг урлагийн хувьд том үзэгдэл. Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь өнөөх эсрэг дүрийн хатан болчихоод байгаа Л.Эрдэнэ-Очир. Гэхдээ ярилцлага дээр би эсрэг дүрд тоглож байцаалт авав. Ширүүхэн юм боллоо. Одоо тэгээд эмэгтэй Гамлетыг барьж идэцгээ. Хэрийн юманд нугарахгүй хүн байна билээ. Та нар барах уу? 
-Одоогоос таван жилийн өмнө юм уу даа, би Гамлет үзээд “Гамлетыг нөхөөслөв” гэж бичээд их зэмлүүлж билээ.  Харин одоо та жинхнээсээ нөхөөслөж байна уу?
-Нөхөөслөнө гэсэн юм бол байхгүй ш дээ. /эгдүүцэв. сэтг/  Ерөнхий утгыг нь базаад үзвэл энэ жүжигт Гамлет гэдэг нэг л хүн явж байгаа юм. Гамлетыг дотоод хүн, хувь хүн, өөрийнх нь тархи сэтгэлгээнд болж байгаа үйл явдал талаас харвал нэг хүний жүжиг болох боломжтой. Аль эртнээс ажлаа эхэлсэн. Зохиол дээрх засварын үйл ажиллагаа дууссан. Тайзан дээр гарч сургуулилт хийх үе шат руу шилжиж байна даа.
-Хуучны Гамлетийг судалсан уу. Хэдэн Гамлеттай билээ Монгол?
-Манайх Гамлетыг олон тавьж байсан.  Жамсранжав гуай, Болд-Эрдэнэ тоглолоо. Ер нь бүгдийг нь сонирхож үзэж байсан. Дэлхий нийтэд Гамлетийг  тавиагүй улс байхгүй. Энэ сонгодог бүтээлийн ноён оргилыг улс орон, үндэстэн бүр үндэсний сэтгэлгээгээр хүлээн авч, төрөл бүрээр тавьсан хэдэн мянган тавилтууд байна. Тэр болгоныг үзэж амжихгүй. Сонирхох маягаар Америк, Япон, Хятадад тавьсан тавилтуудыг олон жилийн өмнө үзэж байсан. Яг өөрөө тоглох болоод ирэхээр бүгдэнгээс нь тасарсан. Яагаад гэвэл би Гамлетийг өөрийн ертөнцөөр хиймээр санагдсан учраас бусдын хийсэн миний хүлээж авсан ертөнцөд битгий нөлөөлөөсэй гэсэн үүднээс тэдгээрийг үзэж харахыг хүсэхгүй байна.
-Та Болд-Эрдэнэтэй уулзаж байсан уу?
-Бид чинь урлагийн тогоонд хамт чанагдаж байгаа хүмүүс. Энд тэнд тааралдана л даа. Тусгайлан Гамлетийн талаар ярилцсан зүйл байхгүй. 
-Тоглолтыг нь үзсэн үү?
-Үзсэн.
-Хүйсийн хувьд та эмэгтэй хүн. Яагаад бусадтайгаа тэрсэлдээд байна? 
-Гамлет эрэгтэй хүн. Гэхдээ хаа сайгүй эрэгтэй хүний дүрд эмэгтэй хүн, эрэгтэй хүний дүрд эмэгтэй хүн тоглож байдаг. Гамлет гэдэг хүн маань нэг ертөнц. Үүнийг би сүнслэг талаас нь харж хийх гээд байгаа юм. Сүнс хүйс байхгүй гэж ярьдаг, ном зохиолд бичсэн байдаг. Эмэгтэй хүнд эрэгтэйлэг чанар, эрэгтэй хүнд эмэгтэйлэг чанар байдаг. Эр эм хүмүүс хоорондоо нийлж арга билгийг бүтээдэг, нэг төгс зүйл болно. Ертөнцийн хүн болгонд эр эм хүний шинж, зан ааш, мэдрэмж байдаг учраас өөрийнхөө чадлыг сорьж үзье гэсэн уран бүтээлч хүний хүсэл байна. Тэрнээс  бусадтайгаа тэрсэлдээд байгаа юм биш. Гамлет анх надад урлагт хөл тавьсан цагаас  их гоё санагддаг байсан. Би эрэгтэй хүн байсан бол тоглочих юмсан гээд боддог байлаа. Ер нь яахаараа эрэгтэй хүн энэ дүрд тоглож болоод байхад эмэгтэй хүн болдоггүй юм. Бид хорвоо дэлхийд нэг л амьдарна. Уран бүтээлч бидэнд өөрийн гэсэн бүтээчих юмсан гэж хүсдэг, нэг тийм хорхой хөдөлгөсөн зохиол, дүрүүд их байдаг. Гамлетийн дүрд хорхой хөдөлж байсан. Нэг л удаа амьдрахаас хойш өөрийн хүсч мөрөөдсөн зүйлээ яагаад хийж болохгүй гэж?... үргэлжлэлийг "Гранд" сэтгүүлээс уншина уу.

ЭХ СУРВАЛЖ:ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-11 16:02
    Retweet (24)
  • Retweet (16)
  • 12-12 11:05
    Retweet (15)
  • Retweet (15)
  • 12-12 10:46
    Retweet (15)
  • Retweet (4)
  • 12-12 10:15
    Retweet (2)
  • 12-12 10:18
    Retweet (2)
  • 12-12 11:23
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-12 11:19
    Retweet (1)
  • 12-12 11:03
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-12 11:31
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-12 11:01
    Retweet (0)