Хааяа ч гэсэн дэлгүүр хэсэх гоё гоё
2018 оны 10 сарын 8

Хаана ч явсан Ж.Билгүүнийг хачин содон стиль имиж бүрдүүлэлт, тэр тусмаа тэр үсний хэв маяг уу, бас л янзын шүү дээ. Ардаас, урдаас, хойноос хаанаас ч харсан түүнийг үсээр нь таньж болохоор. Ж.Билгүүн 300 гаруй зохиол бичсэн Монголын үргэлжилсэн үг, жүжиг, киноны нэрт зохиолч С.Жаргалсайхан агсны хүү билээ. Эрдэм номтой, хүмүүжил сайтай энэ залуу хар багаасаа Япон соёлд суралцаж өссөн. Бүхэл бүтэн 18 жил амьдарсны дараа тэрбээр Монголд үе үе тухлах болжээ. Токиод “Avex” гэх Японы 25 жилийн түүхтэй шилдэг  шоу энтертайнмент компанид Зүүн өмнөд Азийг хариуцан ажилладаг ба Японы Беппү Их сургуульд суралцаж байхдаа тэдний хийсэн Чингис хаан кинонд продюсерийн туслах болон орчуулагчаар ажиллаж байсан. Хийсэн бүтээсэн зүйлтэй эгэл жирийн хэрнээ авьяаслаг, сэргэлэн залуу саяхан Японы соёлын элч болоод амжсан. Харин энэ удаа дэггүй царай гаргаад дэлгүүр хэсч яваатай таарлаа. Түүнээс “Еэ еэ, шар Будаа” хүүхдийн киноны гол дүр буюу Буд хүүгийнх нь дүр одоо ч харагдаж байгаа биз.

Т.Батцэнгэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-06 15:16
    Retweet (32)
  • Retweet (6)
  • 12-10 12:46
    Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (3)
  • 12-10 12:51
    Retweet (3)
  • Retweet (2)
  • 12-10 12:43
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 12-10 12:20
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 12-10 12:59
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:49
    Retweet (0)
  • 12-10 12:41
    Retweet (0)
  • Retweet (0)