”ХУРД”-ын 25 жилийн ноёрхол
2018 оны 10 сарын 6

Д.Төмөрцогийн ган төмөр цуцашгүй хоолой, Д.Отгонбаярын соль гитарын ер бусын эрчим, Н.Наранбаатарын басс гитарын уясал, Д.Отгонбаатарын бөмбөрийн рок төвөргөөн, Д. Ганбаярын менежмент тэргүүтэн зөвхөн Хурд хамтлагийн өмч бус монголын рок поп урлагийн баялаг гэдгийг СГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар хэлсэн байдаг. Тэд энэ эрчээ алдалгүй өдий 25 жилийн хугацаанд үзэгч олны хайр, хүндлэлийг хүлээсээр ирлээ. "Цэргийн бодол" дуу анх гарснаас хойш өдгөө 40 жилийн нүүрийг үзэж,  үнэнч шүтэн бишргэчдийн сэтгэлээс дууны үг, эгшиглэх ая нь салж байсангүй. 

Тэртээх 1993 оноос өнөөг хүртэл зогсолтгүй уран бүтээлээ туурвисаар,  энэ он жилүүдэд Монголын ард түмний дунд “Хурд”-ынхан оршин тогтнож иржээ. Тайзнаасаа хөндийрч зүрхлээгүй энэ л хамтлаг уран бүтээлээ үр хүүхэд шигээ санадаг. Хөлс хүч, хөдөлмөр, урам зориг, хичээл зүтгэлээс нь гардаг болохоор тэр байлгүй. 

"Эрхлээд хандаггүй зүрхийг чинь яалтай 

Энхрий цайлган бүсгүй минь 

Энгэрийнх нь үнэрийн мартаж чадамгүй

Энэ л насаараа би үгүйлж явах нь дээ" хэмээн үзэгч олны зүрх  сэтгэлийнх нь утсыг хөндөж чаддаг "Хурд"-ыг мартаж боломгүй гэмээр. Бүхий л дуунд нь уярч, хайлж, хамт цэнгэн гитарын аялгуунд "мансууран" байсан хүмүүсийн аясаар тайз энэ л үдэш л хамт найган байлаа. Үзэгч олон суудал авсан ч суудалдаа суухыг хүссэнгүй, тайзан дээр байгаа тэр л хүмүүсийн мэдэрснийг мэдэрч, энэ л үдэш дотроо уусан байгаа тэр мэдрэмжнээсээ салахыг үнэхээр хүссэнгүй харагдлаа.

Т.Батцэнгэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (25)
  • Retweet (8)
  • 10-19 06:42
    Retweet (4)
  • 10-19 01:24
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)