”Онцгой даалгавар”-ын онцгой зочид
2018 оны 10 сарын 6

Оюунлаг продакшны бүтээсэн ээлжит нэгэн уран бүтээл, лам хүүгийн хөгтэй явдлаар дүүрэн "Онцгой даалгавар" инээдмийн уран сайхны кино өчигдөр /2018.10.05/ нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.

Хүүгүй ломбард, Хуримын Сюприз, Туршилтын хосууд зэрэг уран бүтээлийг хийсэн Оюунлаг продакшны "Онцгой даалгавар" МУСК нь уг залуусын бүтээсэн дэлгэцийн тав дахь уран бүтээл юм. Киноны ерөнхий найруулагч, продюсерээр Д.Отгонбаяр, Г.Сэр-Од гэх залуу уран бүтээлчид ажиллаж, зохиолчоор Ж.Оргил, зургийн даргаар  Н.Отгонтогос нар тус тус ажиллажээ. Мөн киноны нээлтийн үеэр СТА гэх эрхэм цолыг Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нар ардын жүжигчин, УГЗ Б.Мөнхдорж болон УГЗ урлаг судлалын ухааны доктор, найруулагч, зохиолч, СУИС-ын багш н.Ганхуяг нараас гардан авсан давхар баяр тохиосон юм. 

Киноны гол дүрд хошин урлагийн "Мөрөөдлийн теар"-ын чадварлаг жүжигчин Г.Алтаншагай тоглож, дүрүүдэд жүжигчин С.Баттулга, Д.Оюунтуул, Ш.Алтанцэцэг, Г.Золбоот, С.Балданпүрэв, Б.Баатархүү зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ. Жүжигчин Г.Алтаншагай "Оюунлаг" продакшны залуустай хамтран хоёр дахь дэлгэцийн бүтээлд дүр бүтээж байгаа нь энэ юм. 

Т.БАТЦЭНГЭЛ 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (25)
  • Retweet (8)
  • 10-19 06:42
    Retweet (4)
  • 10-19 01:24
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)