Багш нарын баяраар ”Багш” киноны нээлт боллоо
2018 оны 10 сарын 6

“Дэлхийн болон монгол багш нарын баярын өдөр” чуулганд  багш хэмээх алдрыг  хүртсэн үе, үеийн 1000 багш энэ өдөр "The Corporate Hotel & Convention Centre"-д цугларлаа.  Багш нарт хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээний үеэр танхимд цэцэрлэгийн багачуудын дунд зарласан гар зургийн уралдаан, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан фото зургийн уралдаан, сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэл, эцэг эхчүүдийн дунд зарласан эссэ бичлэгийн уралдаан зэрэг олон олон бүтээлүүдийг үзэсгэлэн болгон гаргажээ. 

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар монголынхоо нийт багш нарт тусгайлан мэндчилгээ хүргүүлж, багш нарын талаар УИХ, Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг давхар танилцуулсан. Хүндэтгэлийн арга хэмжээнд урилгаар УИХ-ын даргын М.Энхболдын зөвлөх Т.Ганди, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх Н.Хүрэлбаатар, НИТХ-ын дарга С.Амарсайхан, Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар оролцож багш нарт баяр хүргэж үг хэллээ. 

БСШУСЯ-наас захиалан бүтээсэн, өнөөгийн багшийн амьдрал, багш хүний жаргал, саад бэрхшээлийг харуулсан бүрэн хэмжээний “БАГШ” уран сайхны кино энэ үеэр нээлтээ хийсэн юм. Киноны ерөнхий найруулагч, зохиолч, продюсер, зураглаачаар Г.Дарханбаяр, Г.Дарханбат нар ажиллаж, гол дүрд нь жүжигчин Б.Базаррагчаа тогложээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2018-2019 оны хичээлийн жилийг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Жилийн хүрээнд болон багш нарын өдрийг угтан 2018.09.05 наас 2018.10.05-ны хооронд “Багшийн хөгжил-2018” аяныг орон даяар өрнүүлэн таван бүтээлч уралдааны шилдгүүдийг тодруулан баярын энэ өдөр шагналыг нь гардууллаа. 

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-06 15:16
    Retweet (32)
  • 12-06 21:21
    Retweet (13)
  • Retweet (8)
  • 12-10 12:46
    Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • 12-10 13:03
    Retweet (6)
  • Retweet (6)
  • 12-10 13:05
    Retweet (4)
  • 12-10 12:51
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 12-10 12:43
    Retweet (2)
  • 12-10 13:08
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 12-10 13:13
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)