Gооgle компани шинэ гар утасны загвараа энэ сарын 9-нд танилцуулна
2018 оны 10 сарын 5

Жил бүрийн намар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, тэр дундаа гар утас үйлдэвэрлэгч компаниуд тухайн оныхоо хамгийн шилдэг гэсэн бүтээлүүдийг танилцуулдаг. Энэ ч утгаараа өнгөрсөн есдүгээр сард “Apple” компани шинэ бүтээгдэхүүнээ танилцуулсан. Мөн “Samsung” копмани ирэх арваннэгдүгээр сард шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах гэж байна. Тэгвэл энэ сард “Google” компани ирэх аравдугаар сарын 9-нд энэ жилийн шинэ бүтээгдэхүүн, гар утасныхаа танилцуулгыг хийхээр төлөвлөжээ.

Алдарт Google компани өнгөрсөн 2016 онд өөрийн нэрийн хуудас болсон хамгийн анхны ухаалаг гар утсаа таницуулсан нь Pixel XL нэртэй гар утас байсан юм. Үүнээс хойш жил бүр энэхүү утсаа шинэчилэн сайжруулсан хувилбаруудыг гаргасаар ирсэн билээ. Тэгвэл тус компани энэ 2018 онд дэлхийн шилдэг гар утас үйлдвэрлэгч компаниудтай өрсөлдөхүйц хэмжээний өндөр үзүүлэлттэй Pixel-ийн дараагийн загвар болох Pixel 3 болон Pixel 3 XL гар утсуудыг худалдаанд гаргах гэж байгаагаа зарлалаа. XL загвар нь Plus загваруудын адил том болоод жижиг гэсэн хувилбаруудыг тодорхойлдог. Шинээр гарч байгаа ухаалаг гар утаснууд дэлгэцний хэдэн хувь нь мэдрэгчтэй дэлгэцтэй гарах вэ гэж өрсөлдөх болсон юм. Тэвгэл Pixel 3 XL гар утасны хувьд нийт дэлгэцний 95 хувь нь мэдрэгчтэй дэлгэцтэй гарч байгаа гэдгээрээ онцлогтой. Pixel загварын гар утас нь Android үйлдлийн системтэй хамгийн сайн гар утсанд тооцогддог. Тэгвэл удахгүй худалдаанд гарахаар төлөвлөж байгаа Pixel 3 болон pixel 3 XL утаснуудыг android Pie үйлдлийн системтэй гаргахаар төлөвлөж байгаа нь ихээхэн онцлогтой.

Google анх өөрийн гар утсыг гаргахдаа камерын үзүүлэлтэнд өндөр ач холбогдол өгч байсан. Өнгөрсөн онд гарч байсан загварууд болон шинээр гарч байгаа утаснуудын камерт суурилуулсан хиймэл оуюн ухааны тусламжтайгаар зурагны арын фон хэсгээс гол обьект илүү харагдах, тодруулах, бүдгэрүүлэх горимыг энэ удаагийн Pixel 3 болон Pixel 3 XL утсанд илүү оруулж өгсөн гэдгийг тодотгож байлаа. Мөн сельфи камериа давхар линзтэй байхаар шийдэж өгчээ. Уламжлал ёсоороо “Google” компани энэ шинэ загварын гар утсаа энэ сарын 9-нд албан ёсоор танилцуулж, худалдаан гаргахаар төлөвлөөд байна. Харин үнийн хувьд 1000 ам.доллар байна гэсэн таамаг шинжээчдийн дунд яригдаж байгаа юм.

Эх сурвалж: https://www.forbes.com/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 12-06 15:16
    Retweet (31)
  • Retweet (6)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 12-10 12:43
    Retweet (0)
  • 12-10 12:41
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:30
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 12-10 12:27
    Retweet (0)
  • Retweet (0)